| |
Видео
Шинэ мэдээ
Д.Нямхүү: Өнөөдөр коронавирусийн шинэ тохиолдол ИЛРЭЭГҮЙ
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, Монголд сүүлийн 24 цагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Энэ иргэнд тандалт судалгаа хийж байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, ОХУ-д өнгөрсөн 24 цагт 10100 гаруй шинэ тохиолдол, 94 нас баралт шинээр бүртгэгдэж нас барсан хүний тоо 1000 давлаа. АНУ-д 1.2 сая хүн халдвар авч, 71 мянга гаруй хүн нас барлаа. CNN-ийн мэдээлснээр АНУ-ын 50 муж улсын 46 нь энэ хичээлийн жилийг хаах нь зөв гэсэн шийдвэр гаргажээ. БНСУ-д сүүлийн хоёр өдөр дотоодод халдвар гараагүй ба гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 3 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Солонгост ирэх лхагва гарагаас эхлэн сургуулиудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ гэж мэдээллээ.