|
Видео

Шинэ мэдээ

Ахмадад ээлтэй байгууллагыг алдаршууллаа

Ахмадад ээлтэй байгууллагыг алдаршууллаа

 

Дундговь аймгийн Ахмадын хорооноос жил бүр "Ахмадад ээлтэй байгууллага”-ыг шалгаруулдаг билээ. Энэхүү шалгаруулалтыг тусгай журмын дагуу явуулдаг юм. Өнгөрөгч 2019 оны Ахмададаа ээлтэй байгууллагаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэдалай сумын "Монхаарбор” ахмадын сувилал тэргүүлсэн юм. Ковид-19 цар тахлын улмаас шилдэг байгууллагын шагнал гардуулах ажлыг хойшлуулсан байсан бөгөөд өнөөдөр буюу 5-р сарын 4-ны өдөр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир нар гардуулж өглөө.

 

Ахмадад ээлтэй байгууллага шалгаруулах журмын дагуу байгууллага, сум, багаас тодорхойлолтыг хүлээн авсны үндсэн дээр жил бүр ийм байгууллагыг шалгаруулдаг бөгөөд энэ жил багуудаас тодорхойлолт ирээгүй байна.

Дээрх байгууллагыг шалгаруулахдаа ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, ахмадын сан бүрдүүлж, зарцуулах, ахмадын түүх, намтар, хүндэтгэлийн өрөө, булан байгуулах, ахмадын дунд уралдаан, тэмцээн, идэвхжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах, тэдэнд түлээ, нүүрс, нэмэгдэл олгох, ахмадуудын баялаг туршлагыг өвлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих зэрэг найман үзүүлэлтээр дүгнэдэг юм.

 

Жил бүр ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг дэмжихийн тулд ийнхүү "Ахмадад ээлтэй байгууллага”-ыг шалгаруулж, шагналыг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргадаг ажээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler