|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ: Шведэд нэг монгол иргэн коронавирусийн халдвар авч, одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байгаа

ЭМЯ: Шведэд нэг монгол иргэн коронавирусийн халдвар авч, одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байгаа

 


ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, "Коронавирусийн халдвар 215 оронд бүртгэгдээд байгаа. Манай улсын хувьд 1031 хүн ажиглалтад байна. Одоогоор ажиглалтын 10 байранд 2 их эмч, 10 резидэнт эмч ажиллаж байна. Өчигдрийн Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийг тусгаарлах байруудад хуваан байршуулсан. Ачааг нь ариутгаж халдваргүйжүүлсэн байгаа. 

24 цагийн хугацаанд 119 утсанд 201 дуудлага ирж зөвлөмж, зөвлөгөө авлаа. Швед улсаас нэг монгол иргэн холбогдсон. Коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсан тул гэртээ 14 хоног тусгаарлагдаж байгаа гээд заавар зөвлөгөө авсан. 

Гараа сайтар угааж, амны хаалт зүүснээр өнгөрсөн оны энэ үетэй харьцуулвал, амьсгалын замын халдварт өвчин 13 хувиар, томуу, томуу төст өвчин 3.1 хувиар буурсан байна. Иймээс цаашдаа ч гараа сайтар угааж, амны хаалтаа зүүж, 1.5 метрийн зайнаас харьцах зөвлөмжөө үргэлжлүүлээрэй. 

Коронавирусийн халдварын эсрэг улс орон бүр өөр өөрийн арга хэмжээг авч байна. Зарим орон хөл хориогоо суллаж байхад зарим нь улс чангатгаж байна. ОХУ-д сүүлийн үед шинж тэмдэггүй тохиолдол маш их илэрч байгаа тул амны хаалтаа сайн зүүхийг анхааруулсаар байна" гэв. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler