| |
Ханхүү Харри “Netflix”-ийн хүүхэлдэйн кинонд тоглоно
Хатан хаан II Элизабетийн ач, ханхүү Энрике англичуудын хүүхэд насны найз "Томас танк” хүүхэлдэйн киноны 75 жилийн ойд зориулсан тусгай хөтөлбөрийг хөтлөхөөр болжээ. Энэ киноны "Томас ба түүний найзууд: Хааны хөдөлгүүр” ангийг нь хатан хаан II Элизабет, угсаа залгамжлах ханхүү Карлос үзэх бол ханхүү Харри энэ хүүхдэд зориулсан цуврал хүүхэлдэйн киног сануулсан танилцуулгыг хийх юм байна.
"Маттел. Инк” компанийн мэдэгдсэнээр хүүхэлдэйн киноны гол баатар Томас танк эзэн хааны ордонд очиж шагналаа авах болсон найзыгаа хүргэж өгөхөөр Лондон руу явдаг аж. Ирэх сарын 1-нээс "Нетфликс” кино компани гаргаж эхлэх ангид Лабфорын гүнгийн эхнэрийн шинэ дүрд жүжигчин Росаманд Пике дуу оруулах юм байна. Ханхүү Харри "Энэ хөтөлбөрийг хийх болсон шалтгаан нь 75 жилийн турш олон гэр бүлийн танил, тайвшруулан, зугаацуулахаас гадна хүүхдүүдийг олон чухал асуудлын талаар хүмүүжүүлж, урам зориг өгч ирсэнтэй холбоотой гэв. Өнгөрсөн нэгдүгээр сард тусгай хөтөлбөрийн бичлэгт оролцсон ханхүү Харри "Намайг энэ тусгай хөтөлбөрт оролцохыг хүссэнд баярлаж байна. Томас болон түүний найзуудад ойн баярын нь мэндийг хүргэе” гэжээ. Энэ хүүхэлдэйн кино анх 1945 онд гарч эхэлсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин