|
Видео

Шинэ мэдээ

Японд төгсөх ангийн оюутнууд роботын тусламжтай дипломоо гардан авлаа

 

Японд төгсөх ангийн оюутнууд роботын тусламжтай дипломоо гардан авлаа

 

Цахимаар сургалтаа явуулдаг Японы Business BreakThrough /BBT/ их сургууль коронавирусийн дэгдэлтийн улмаас дижитал хэлбэрээр диплом гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулжээ.Токио хотын Grand Palace зочид буудалд гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан уг төгсөлтийн үйл ажиллагаанд холбоо харилцааны "newme” нэртэй шинэ аватар ашигласан байна. 

Төгсөгчид робот аватарыг зайнаас өөрсдөө удирдан сургуулийн ерөнхийлөгч Омаэ Кеничигийн гараас дипломоо гардан авчээ. Энэ нь дэлхийн анхны цахим төгсөлтийн ёслолын ажиллагаа болсон байна. 

"Newme" аватарыг ANA Holdings компани хөгжүүлжээ.  Төгсөгчийн нэрийг дуудах мөчид таблетын дэлгэцээр тухайн оюутан сургуулийн төгсөлтийн нөмрөг, малгайтай гарч ирж, роботыг жолоодон дипломоо гардан авсан байна. Төгсөгчид нь тухайн үед мөн ZOOM сүлжээнд нэгдэж сэтгэгдэл бичиж байжээ. Тус сургуулийн олон улсын бизнесийн удирдлагын профессор Сүго Янака энэ систем төгсөлтийн болон элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй сургуулиудад тус болно гэдэгт найдаж байна гэжээ. 

Эх сурвалж: Асахи


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler