|
Видео

Шинэ мэдээ

Асаасан шүдэнз бүр аюул дагуулахыг анхааруулъя

Асаасан шүдэнз бүр аюул дагуулахыг анхааруулъя

 


Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд зэрэг 10 аймгийн 35 суманд нийт 51 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Өнөөдрийн байдлаар 04 дүгээр сарын 24-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн "Мойлт” гэдэг газар ой хээрийн түймэр гарсан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.

Энэ сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн ‘’Урд Шивэртэйн Өвөр эрээн” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.

Иймд хаврын хуурайшилттай салхи, шуургатай өдрүүдэд ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.