|
Видео

Шинэ мэдээ

О.Maгнай: Maнай нaйзууд хоол идэх зуураа 100 саяыг гаргаад өгчихсөн

Aнx нaмынхaa эсрэг тэмцэж, хэзээ ч нaмын хaрьяaлaлтaй болохгүй гэж бaйсaн .Мaгнaйгaaс яaгaaд AH-д элссэн тухaй нь "Улaaн бaл”-ын сэтгүүлч aсуусaн. Гэнэтийн aсуултaд тулгaмдaхдaa "Энэ яриaнд эмзэглэх зүйл aлгa. aнх жaгсч бaйхдaa aль нэг нaмд элсэхгүй гэж хэлсэн тaл бий. Тэр бол хувьсгaл хүссэн 20-иод нaстaй Мaгнaйгийн үг. Өнөөдөр 30 гaрчхaaд хувьсгaлaaс илүү нийгэмд реформ шинэчлэл хийх шaaрдлaгaтaй.

Үүнийг хийхийн тулд аль нэг намд элсэх хэрэгтэй. Гудамжинд хувьсгал хийснээс улстөрийн намаар дамжин хувьсгал реформ хийсэн нь дээр” хэмээн ярьсан. Тийм ч учраас аль нэг намд ороод реформ хийх гэтэл 2016 оны сонгуулийн дүн мөнгөний хүчин зүйл их болохыг түүнд ойлгуулсан гэдэг. Тиймдээ ч сонгуульд ялагдсан "гологдлоо” мөнгө рүү чихэхээ ч бас мартсангүй. Харин энэ удаа тэрбээр нэлээд дориухан хөдлөхөөр шийдэж 20-30 найзаа цуглуулж 100 сая төгрөгийн хандиваа намдаа тушаасан гэдэг шүү. ШӨХТГ-ын дарга байхдаа их ч зүйл хийсэн гэж өөрийгөө өргөмжилдөг тэрбээр гарт баригдаж нүдэн харагдахаар ажил хийсэн гэхээсээ илүү чанга дуугарч сүржин мэдэгдэл хийхээс хэтрээгүйг ард түмэн мартаагүй.

Сүүлийн үед гоо сайхны хагалгаанд орж багагүй хөрөнгөжөөд байгаа АН-ын нарийн бичгийн даргын амнаас мөнгө, санхүүжилт гэдэг үгс ихээр урсах болжээ. Намын санхүүжилт болох хэл ам дагуулаад байгаа 100 сая төгрөгийн дэнчинг өгсөн хүн бүр дэвшихгүй. Гэхдээ бас тэдгээр хүмүүст улстөрийн дэмжлэг ч намаас үзүүлэхгүй гэх зэргээр ёстой л нөгөө алаагүй баавгайн арьсыг 10 хуваана гэдгийн үлгэрийг яриад амжав. Түүгээр ч зогсохгүй энэ зардал хаанаас гарч байгаа нь тодорхой байх ёстой. Хандив босгож сонгуулийн зардлаа олдог. Томоохон компаниудаас хандив авах боломж байгаа ч ил тод, шилэн байх ётсой гэж ч хүртэл тайлбарлаад амжина лээ. Мөнгөгүй сонгууль хийнэ гээд байгаа хүмүүсийн мөнгө хаанаас гарах нь илүү сонирхолтой санагдаж болно гэдэг нэмэлт тайлбарыг ч хэлж.

Ийнхүү нэр дэвших дэнчингийн мөнгийг нь хоол идэх завсартаа асуудалгүй гаргачихдаг баян найзуудтай АН-ын нарийн бичгийн О.Магнай нэг хүний сонгуулийн дундаж зардлыг 500 сая төгрөгт багтаана гэдэг эдийн засгийн тооцоолол ч гаргасан байдаг шүү. Хачирхалтай нь өнөөдөр монголд хоёр хүн тутмын 1 ядуу байхад 100 сая төгрөг халаасалж явдаг найзууддаа эрх мэдэлд хүрчхээд ямар бэлэг барих нь ойлгомжтой. Монголчууд эртнээс аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж ярьдагчлан зүгээр мөнгө өгөх хүмүүс хэр олон байгаа бол гэдэг нь тун эргэлзээтэй. Улстөрд улайрч байгаа тэрбээр хүссэн газраа тухлахын тулд тэрбээр хэдэн төгрөгөөр сонгууль хийх нь вэ гэдэг асуудал тун сонирхолтой. Ялангуяа сайн мөнгөтэй найз нөхөддөө эрх мэдэлд хүрсний дараа бэлэгнийхээ мөнгөний оронд хууль батлахгүй гэдэг баталгаа үгүй. Ёстой нөгөө "Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул” гэдэг үгийг л зориулж хэлмээр санагдав.

Эх сурвалж: socialmedee.mn

http://socialmedee.mn/11199.html?fbclid=IwAR3mw0awwbnnIbkrRQymNLkTE3lARfRZ1Wtl61VuhRGCj4vjn1VqoACQjD8


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.