|
Видео

Шинэ мэдээ

ЗТЯ-ны ажлын хэсэг Страто ХХК-ний нүүрс тээврийн авто замын нөхцөл байдалтай танилцлаа

ЗТЯ-ны ажлын хэсэг Страто ХХК-ний нүүрс тээврийн авто замын нөхцөл байдалтай танилцлаа"Страто” ХХК-ний нүүрсний тээврийг аймгийн нутаг дэвсгэрээр нэвтрүүлэхгүй байх тухай иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гараад удаагүй байгаа билээ. Тэгвэл өнгөрөгч 7 хоногт Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр  сумдын нутгаар дайран өнгөрч байгаа Страто ХХК-ний нүүрсний тээврийн авто замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, дараах саналыг Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүллээ.

Үүнд: Тавантолгойн ордоос Говьсүмбэр чиглэлийн нүүрс тээвэрлэлт нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой нөлөө үзүүлж, тээвэрлэлт хийх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан "Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-д нийцсэн хатуу хучилттай авто зам барьж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах

чиглэлийн дагуу хатуу хучилттай автозам барилгүй сайжруулсан, хуссан замаар нүүрс тээвэрлэлтийг үргэлжлүүлэх тохиолдолд үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоож, нүүрс тээвэрлэлтийг явуулахгүй байх

Мөн нүүрс тээвэрлэлтийн сөрөг нөлөөлөлд өртөж буй сумдын удирдлагууд учирч буй сөрөг нөлөөлөлийг баримтжуулсан зураг, тоо хэмжээ, тооцоо судалгаа бүхий 500 гаруй иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг албан бичгээр ажлын хэсэгт хүргүүллээ.

Дээрх ажлын хэсгийн гишүүдээр Дундговь аймгийг төлөөлөн аймгийн ХОХБТХ-ын дарга О.Эрдэнэ-Очир, болон байгаль орчин, аялал жуулчлал, эрдэс баялаг, уул уурхайн бодлого  хариуцсан мэргэжилтэн П.Очирбат нар ажилласан байна.

ЗТЯ-ны ажлын хэсэг Страто ХХК-ний нүүрс тээврийн авто замын нөхцөл байдалтай танилцлаа

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler