|
Видео

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан хөл хориог зөрчин олон нийтийн уулзалт, цуглааныг зохион байгуулсан уу?

Өчигдөр /04.сарын 14/-ны өдөр Баянзүрх дүүргийн Хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун дөрвөн зам Гранд плазагийн эсрэг талд байрлах ZEELY төвийн 9 давхарт "Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан олон нийтийн уулзалт, хүлээн авалт зохион байгуулж байна” гэх иргэдийн өгсөн дуудлагын дагуу  Tur.mn, Fact.mn сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд газар дээрээс шууд лайвыг хүргэсэн юм.

Биднийг очиход  Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэсгийнхэн мөн дуудлагын дагуу очиж, тухайн газрыг хамгаалтад авч үзлэг шалгалт явуулж байв. Харамсалтай нь цагдаагийн албан хаагчид газар дээрээс нь нөхцөл байдлыг хүргэхээр очсон хэвлэл мэдээллийнхнийг тус төв рүү нэврүүлээгүй юм. Цагдаагийн албан хаагчид нөхцөл байдалтай танилцаж, үзлэг шалгалт хийсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэсэн боловч хоёр цаг гаруй хүлээлгэсний эцэст ямар нэгэн мэдээлэл өгөөгүй тарцгаасан юм. Биднийг ZEELY төвийн нэгдүгээр давхарт шууд бичлэгийг хүргэж байхад ахимаг насны голцуу архи үнэртүүлсэн иргэд "төрсөн өдөр тэмдэглэсэн” хэмээн бөөн бөөнөөр дайрч, ямар нэгэн тайлар өгөлгүй гарч зугатаацгаав.

 ZEELY төвийн хоёр, тав, есдүгээр давхарт Монгол, Солонгос зэрэг ресторанууд үйл ажиллагаа явуулдаг аж. Үүдэнд байх харуул, хамгаалалтын ажилтнаас мэдээлэл тодруулахад "Яг юу болж байгааг мэдэхгүй. Эдгээр иргэд 17 цагийн орчимд цугласан, хичнээн хүн байгааг мэдэхгүй байна” гэсэн юм.

УОК-оос "Covid 19″ өвчин гарсантай холбоотойгоор олон нийтийн уулзат цуглаан, нийтээр хамарсан ямар үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл УОК-оос гаргасан дээрх шийдвэр баруун дөрвөн замд байрлах "ZEELY төв”-д үйлчлэхгүй байгаа бололтой.  Тэр тусмаа аль нэг нам хүчнийнхэн нийтийг хамарсан уулзалт,  тэмдэглэлт баяр зохион байгуулсан бол үүнд хариуцлага яригдах ёстой.

Түүнчлэн бас нэгэн хардал төрүүлсэн зүйл нь тус төвд шалгалт хийхээр очсон цагдаагийн албан хаагчид байсан юм. Тэд хэвлэл мэдээллийнхнийг үйл ажиллагаа болж байгаа гэх газар луу алхам ч ойртуулалгүй хашиж зогссоор хүмүүсийг хэсэг хэсгээр нь тарааж, ямар нэгэн мэдээлэл тайлбар өгөлгүй тарж одсон.

Хэвлэлийнхэн мэдээлэл хүргэхээр газар дээрээс нь шууд бичлэг үзүүлж байх үеэр олон нийт цагдаагийн албан хаагчдыг "НАМ-ын гар хөл болж байна, аль нэг талд ажиллаж, хэвлэл мэдээллийн эрхийг зөрчиж байна” хэмээн шүүмжилж байв.

Ямартай ч орж, гарсан иргэдийн байр сууринаас харахад тус төвд олныг хамарсан ямар нэгэн уулзалт, үйл ажиллагаа зохион байгуулсан нь ойлгомжтой харагдаж байсан. Хэрэв Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан, олон нийтийг цуглахад турхирсан ZEELY төв нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан бол үүнд холбогдох албаныхан нь хатуу хариуцлага тооцох ёстой!!!.

10950 10949 10948 10947 10946 10945 10944 10943 10942 10941 10940 10938 10937 10936 10935 10934

У.МАНДАХ, FACT.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler