|
Видео

Шинэ мэдээ

Монголын иргэн өндөр халуунтай Улаан-Үдийн эмнэлэгт хүргэгджээ

Монголын иргэн өндөр халуунтай Улаан-Үдийн эмнэлэгт хүргэгджээ

 


УЛААН-ҮД. /baikal-daily/. ОХУ-ын нийслэл Москва хотоос Буриадад ирсэн Монголын иргэнийг тус улсын халдвартын эмнэлэгт хэвтүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 10-нд Москва-Новосибирск-Улаан-Үд чиглэлийн нислэгээр ирсэн, Монгол Улсын иргэн 50 настай эрэгтэй  "Байкал" олон улсын нисэх буудалд буухдаа өндөр халуунтай байсан байна. Түүнтэй хамт явж байсан Монголын иргэд нутаг руугаа явжээ.

"Анхан шатны үзлэг хийхэд халуурсан шинж тэмдэгтэй байсан тул халдвартын эмнэлэгт хэвтүүлж, коронавирусний шинжилгээ хийсэн. Эхний шинжилгээний хариу сөрөг гарсан. Монгол Улсын иргэнд өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, цусны ерөнхий шинжилгээнд эмгэг өөрчлөлтгүй, биеийнх нь байдал хэвийн байна" гэж Буриадын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Давтан шинжилгээг 10 хоногийн дараа хийх аж.

https://www.montsame.mn/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler