|
Видео

Шинэ мэдээ

COVID-19-өөс сэргийлж "Гэрлээ асаа" аянд нэгдэхийг уриаллаа

COVID-19-өөс сэргийлж "Гэрлээ асаа" аянд нэгдэхийг уриаллаа

 


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанаас COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор өнөөдрөөс өдрийн цагаар автомашиныхаа ойрын гэрлийг асааж "Гэрлээ асаа" аянд нэгдэхийг уриаллаа. 

Монгол Улсад шинэ коронавирусээр өвчилсөн 16 хүн байгаагийн 14 нь хилийн чанадаас эх оронд нь тусгай нислэгээр авчирсан иргэд юм. Харин нэг нь манай улсад өнгөрсөн сарын 2-нд ирсэн франц иргэн, нөгөө нь Алтанбулаг боомтоор өчигдөр эх орондоо ирсэн монгол иргэн аж. Дээрх иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа бөгөөд тусгай нислэгээр ирсэн хоёр иргэн эдгэрээд байна.

Өнөөдрийн 08.45 цагийн байдлаар, дэлхий даяар COVID-19-өөр нэг сая 513 мянга 304 хүн өвчилж 88 мянга 405 хүн амиа алдаж 329 мянга 731 хүн эдгэрчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler