|
Видео

Шинэ мэдээ

М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 9-нд болно

М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 9-нд болно

 


М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 09-нд болох бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд н.Болдбаатар, н.Мөнх-Эрдэнэ, н.Дуламсүрэн нар багтжээ. Харин шүүгчдийн анхны бүрэлдэхүүнээс н.Оюунчимэг шүүгч өөрийн хүсэлтээр татгалзсан байна.

М.Энхсайханд холбогдох Эрүүгийн хэргийг өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Түүнд  Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан "Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үндэслэлээр НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Эргэн сануулахад, М.Энхсайхан нь Н.Алтанхуягийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын сайдаар ажиллах явдцаа "ЭТТ” уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр дээрх хэргийг үйлдсэнд буруутгадаг. Харин М.Энхсайхан энэ бүхнийг зохиомол хэрэг гэж мэдэгдсээр ирсэн бөгөөд өмгөөлөгчөөр Д.Оросоо ажиллаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.