|
Видео

Шинэ мэдээ

Д.Эрдэнэбат: АН нэр дэвшигчдээс 400 сая төгрөг нэхээгүй

Д.Эрдэнэбат: АН нэр дэвшигчдээс 400 сая төгрөг нэхээгүй

 


АН нэр дэвшигчдээсээ 400 гаруй сая төгрөг нэхэж байгаа гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа. 

-Танай нам нэр дэвшигчдээсээ 400 гаруй сая төгрөг нэхсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

-Намын дотоод асуудлыг би сайн мэдэхгүй байна. Надад бол 400 гаруй сая төгрөг авна, барина гэсэн мэдээлэл ирээгүй. Нэр дэвшихээр зэхэж буй горилогчтойгоо гэрээ байгуулж байгаа. Гэхдээ 400 гаруй сая төгрөг нэхсэн гэдэг бол худлаа. 

-Мандат, тойргоо хэрхэн хуваарилах вэ? 

-Хуваарилалтын асуудал хийгдээгүй байна. Нэр дэвшихээр горилж байгаа хүмүүстэйгээ гэрээ хийж байгаа гэж ойлгож байна. 

-УИХ-ын сонгуулийг хойшлуулах Ерөнхийлөгчийн санаачлагыг юу гэж харж байгаа вэ? 

-Өнөөдөр Онц байдал тогтоогоогүй үед бүх зүйл хэвийн байх ёстой. Сонгууль цагтаа болох уу, үгүй юу гэдгийг коронавирусийн халдварын нөхцөл байдлыг харж байж шийдэх ёстой. 

-Үндсэн хуулийн өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжээд эхэлвэл Засгийн газар огцрох ёстой гээд байгаа. Үүнд АН-ын зөвлөл ямар байр суурьтай байгаа вэ? 

-Тавдугаар сарын 25-наас хууль хэрэгжих нь үнэн. Хуулийн хэрэгжилтийг хэрхэн яаж шийдэх нь УИХ-ын асуудал. Шинэ Үндсэн хууль хэрэгжвэл тавдугаар сарын 25-наас Засгийн газар хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Хуулийн хүрээндээ яривал шүү дээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулна" гэж ярьсан байна лээ. Ямар хууль оруулж ирэхийг мэдэхгүй байна. 

-Та нэр дэвших 100 сая төгрөгийн татвараа төлсөн үү? 

-Би төлөөгүй. Хэзээ яаж төлөх вэ гэдгээ ярилцана. Мэдээж гэрээгээ хийгээд явна. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler