|
Видео

Шинэ мэдээ

АНУ-ын Сайпан арал дээр амьдарч буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ

 

АНУ-ын Сайпан арал дээр амьдарч буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ

 

АНУ-ын Калифорни мужийн Сайпан арал дээр амьдарч буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ГХЯ, ЗТХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд  хүргүүлсэн байна. Дээрх иргэд өнгөрсөн оны наймдугаар сард "Жунсон констракшн” компанийн "Imperial Pacific International” LLC компанитай хамтран ажиллах гэрээний дагуу тус аралд ажиллахаар очсон аж.

Тус аралд "Ковид-19” халдварын дөрвөн тохиолдол гарч, нэг хүн нас барсан тул дээрх иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаж, өнгөрсөн сарын 30-наас өөрсдийгөө 14 хоног тусгаарласан байна. Иргэд өдөр бүр биеийн халуунаа үзэж буй бөгөөд одоогоор халуурахаас эхлээд "Covid-19”-ийн бусад шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байгаа аж.

Сайпан арал нь Азийн бүс нутагт байрладаг, БНСУ-тай ойр учир дээрх иргэд Солонгосоор дамжин эх орондоо ирэх боломжтой хэмээн үзэж буй юм байна.

1d668413107fdc9e00fcab2083cc1557-403x500 АНУ-ын Сайпан арал дээр амьдарч буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ

4f7f12b9c923d51bd8302021f7ac0908-386x500 АНУ-ын Сайпан арал дээр амьдарч буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ

787f56aaf64e445f08b51c5fb9824d82-446x500 АНУ-ын Сайпан арал дээр амьдарч буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler