Видео
Шинэ мэдээ
Өчигдөр, 11:49
29-01-2026, 10:13
27-01-2026, 10:32
23-01-2026, 14:48
21-01-2026, 11:11
19-01-2026, 13:10
15-01-2026, 12:09
12-01-2026, 11:48
6-01-2026, 13:15
2-01-2026, 10:25
30-12-2025, 14:56
22-12-2025, 17:11
"Залуус" хороололд гал гарч нэг иргэн амиа алджээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус 1 хорооллын 48 дугаар байрны 3 дугаар орцонд гал гарч байна гэсэн дуудлага мэдээлэл 2020.03.28-ны өдрийн 21:52 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 21:56 цагт очиход тус тоотод буйдан ор шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Мөн тус байрны ариун цэврийн өрөөнд иргэн М /45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай байсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлжээ.
