|
Видео

Шинэ мэдээ

Л.Болд: Гэр бүл, үр хүүхдзийг минь эрээ цээргүй гүтгэхийг зөвшөөрөхгүй

Л.Болд: Гэр бүл, үр хүүхдзийг минь эрээ цээргүй гүтгэхийг зөвшөөрөхгүй

 


Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн долоон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Улмаар тэдний нэг буюу онгоцонд битүү хамгаалах хувцастай, халуунтай ирсэн эмэгтэй УИХ-ын гишүүн Л.Болдын охин байсан талаар сошиал орчинд цацагдаад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдоос тодруулах гэсэн боловч тусгаарлагдах байранд байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болдын Ажлын албанаас тодрууллаа. 

-УИХ-ын гишүүн Л.Болд Берлинээс тусгай үүргийн онгоцоор ирсэн. Гадаад руу битгий яваарай гэж яамнаас зөвлөж байхад ямар учраас гадаад руу явсан юм бэ? 

-УИХ-ын гишүүн бүр хэд хэдэн улс хоорондын парламентын бүлэгт харьяалагдаж, улсаа төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг. Л.Болд гишүүний хувьд өмнө нь Гадаад харилцааны сайд байсан, одоо Монгол-Японы, Монгол-Францын гэх мэт цөөнгүй парламентын бүлгүүдэд ажилладаг. Энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улстөрч гэдгийг олон нийт мэднэ. Тэр утгаараа гишүүнийхээ эрх, үүргийн хэмжээнд чуулганы завсарлагаар Их Британи руу албан ажлаар яваад буцахдаа Берлинээр дамжиж энгийн нислэгээр ирсэн. Өрнөдийн орнуудаас манай улсад хамгийн анх Элчин сайдын яамаа нээж байсан түүхтэй Их Британи улсыг Монгол Улсын гурав дахь хөршийн жагсаалтад оруулах хуулийн төсөл дээр ажиллаж байгаа.

-Берлины онгоцоор халуунтай ирсэн эмэгтэйг түүний охин байсан гэх мэдээлэл ч цацагдаад байна? 

-Гишүүн өөрөө ч олон нийтийн сүлжээнд энэ тухайгаа тайлбар хийсэн, баталгаатай байх үүднээс Берлинд 14 хоног өөрийгөө тусгаарлаж байгаад эх орондоо ирж, дахин 14 хоног тусгаарлагдаж байгаа. Энэ байдлыг сошиалд мушгин гуйвуулж, зохион байгуулалттай гүтгэлэг тараасаар байна.

Сүүлдээ бүр гэр бүлийн гишүүд рүү нь хүртэл дайрч, гүтгэх явдал гарлаа. Дэлхий дахиныг хамарсан цар тахал Монгол Улсад бүртгэгдсэн, үүнтэй холбогдуулж олон нийтийн сэтгэл санаа тогтворгүй байгаа үед үндэслэлгүй, худал мэдээллийг зохион байгуулалттайгаар сошиалд тарааж байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад албан ёсоор хандаж шалгуулах болно.

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.