![]() |
“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ”-т нэгдэцгээе....
Дэлхийн
байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний
ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Эх дэлхийн цаг”
хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн ба анх Австралийн
Сидней хотоос гараагаа эхэлсэн "Эх Дэлхийн Цаг”-т нийт 2.2 сая айл өрх, албан
байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос
энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, эдүгээ дэлхийн 187
орны 3,5 тэрбум хүнийг хамруулж чаджээ.
Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг. Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.
Уг арга хэмжээг дэлхий дахин жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг ба энэ жил 03 дугаар сарын 28-ны өдөр таарч байгаа юм.
Мандалговь хотноо өнгөрөгч 2 жилд "Эх дэлхийн цаг"-ийг аймгийн төв талбай болох Чагдаржавын талбай дээр тэмдэглэн өнгөрүүлсэн ба хэдийгээр цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан талбайдаа цуглаж чадахгүй ч гэрээсээ, хаа байгаа газраасаа нэгдэн 2020.03.28 ны өдөр 2030 - 2130ын хооронд гэрлээ унтраан эх дэлхийтэйгээ нэгдэхийг УРИАЛЖ байна.
