|
Видео

Шинэ мэдээ

Венето мужийн бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулна

 

Венето мужийн бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулна

 

РОМ./VOA/.Шинэ коронавирусээр халдварласан хэдий ч шинж тэмдэг илрээгүй байгаа хүмүүсийг олж тогтоохын тулдИталийн зүүн хойд нутгийн Венето мужийн бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулахаар болжээ.

Италийн нэгэн жижиг хотын бүх оршин суугчаас шинжилгээ авсны дараа энэ сарын 13-наас хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй юм.

Венето мужийн захирагч Лука Зайягийн гаргасан шийдвэрийн дагуу мужийн бүх хүн амыг шинжилгээнд хамруулах бөгөөд"COVID-19” халдвар авсан хэдий ч шинж тэмдэг хараахан илрээгүй байгаа бүх хүнийг олж тогтоохыг зорьж байгаа аж.

Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэдийг автомашиндаа байхад нь шинжилгээ авч, хариуг нь хэдэн цагийн дараа цахим шуудангаар илгээх ажээ.

Халдвар авсан нэг хүн цааш олон хүнд халдвар тараах эрсдэлтэй гэдгийг Л.Зайя онцлоод, Венетод ирэх гурван долоо хоногийн хугацаанд өдөрт 20 мянган шинжилгээ авахаар төлөвлөсөн гэж мэдэгджээ. Тус мужид Венец, Верона зэрэг томоохон хот оршдог юм.

"COVID-19”халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс энэ сарын эхээр орон даяар хөл хорио тогтоосон Италид сүүлийн мэдээллээр халдварын 60 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 6000 гаруй хүн нас баржээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler