|
Видео

Шинэ мэдээ

КОВИД-19 | АНУ-д өсвөр насны хүүхэд вирусний улмаас нас барлаа

 

КОВИД-19 | АНУ-д өсвөр насны хүүхэд вирусний улмаас нас барлаа

 

АНУ-ын нутаг дэвсгэрт "Ковид-19” буюу шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдэж эхэлснээс хойш анх удаагаа бага насны хүүхэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ.

АНУ-ын Лос Анжелес хотын Ланкастер дүүргийн харьяат өсвөр насны хүү коронавирусний улмаас амиа алдсан байна.

Ланкастер дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэдээллээр тус хүүхдийн биеийн байдал сайн, амьсгалын хэм хэвийн, элдэв өөрчлөлтгүй байсан тухай хариуцсан эмч нь мэдэгджээ.

Одоогоор амьсгал хураасан иргэний талаарх мэдээлэл тодорхой болоогүй байна.

"Бидэнд бага насны хүүхдүүдэд вирусний халдвар хэрхэн нөлөөлдөг тухай мэдээлэл хомс байсан. Одоогоор бага насны хүүхдүүдийг гэрээс нь гаргахгүй байх захирамж боловсруулсан. Мөн түүнчлэн бага насны хүүхдэд вирус хэрхэн нөлөөлдөг болохыг судлахаар ажиллаж байна” гэж Лос Анжелес хотын захирагч Эрик Гарсетти ярьжээ.

АНУ-д одоогийн байдлаар коронавирусээр өвчлөгсдийн тооо 53.7 мянгад хүрч, 706 хүн амь насаа алдан, 348 хүн бүрэн эдгэрээд байна.

Эх сурвалж: CNA


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler