|
Видео

Шинэ мэдээ

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ

Дундговь аймгийн УЦУОШТ-өөс 24-ны өдөр нутгийн баруун, 24-25-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 25-ны өдөр нутгийн зүүн сумдаар салхи баруун хойноос сeкундэд 16-18 мeтр хүрч шороон болон цасан шуурга шуурч, 25-наас нийт нутгаар хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.

Өчигдрийн 15 цагийн байдлаар тус аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Гурвансайхан сумаас аюул мэдээний дохио ирж байна гэлээ. Салхины хурд 15 м/с-ээс дээш гарсан тохиолдолд ийм дохио хүлээн авдаг ажээ.Хулд, Луус, Сайнцагаан суманд салхины хүч 14 м/с байгаа ба өнөө шөнөдөө нийт нутгаар шуурч, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж. 

Тиймээс малчид, тээвэрчид, иргэдийг анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler