![]() |
Видео
Шинэ мэдээ
Зөрчил гаргасан ААН-үүдэд торгуулийн арга хэмжээ авлаа
СХД-н 5-р хороонд байрлах "ОД” авто угаалгын газар, "Nice” дэн буудал болон билльярд ажиллуулдаг иргэн н.Гантөмөрийн эзэмшлийн газрын талаар иргэдээс удаа дараа гомдол ирж МХХ-ийн байцаагч нар шалгалт хийхэд энэ газар анхнаасаа тусгай зөвшөөрөл аваагүй ажиллаж байжээ. Авто угаалгын газарт ажиллаж байгаа залуучууд хаасан байгаа билльярд, дэн буудалд орж тоглон захирамжийн биелэлтийг хангахгүй байсан учраас мэргэжлийн хяналтын байцаагч нар зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Иймд иргэд, ААН, байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдал, covid-19 халдвар гарсан үед олноороо цуглахгүй байх, архидан согтуурахгүй байх, янз бүрийн газар цуглаж тоглохгүй байхыг анхааруулж байна.
