|
Видео

Шинэ мэдээ

Ховор ургамалд тооцогдох хонин арц тээвэрлэж явсныг илрүүлжээ

Ховор ургамалд тооцогдох хонин арц тээвэрлэж явсныг илрүүлжээ

 


Ховор ургамалд тооцогдох 16 шуудай хонин арц тээвэрлэн явсан зөрчлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Тодруулбал, Гүнтийн авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны гуравдугаар 22-ны өдөр иргэн С нь ховор ургамалд тооцогдох 16 шуудай хонин арц тээвэрлэн явсныг албаныхан илрүүлжээ.

Уг зөрчлийг саатуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байна.

Хонин арц нь 1995 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Байгалийн ургамлын тухай Монгол Улсын хуулийн хавсралтаар Нэн ховор ургамлын жагсаалтын наймд бичигдсэн байдаг билээ.

НМХГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler