|
Видео

Шинэ мэдээ

С.Даваасүрэн: 60 настай эмэгтэй гэртээ угаартаж нас барлаа

С.Даваасүрэн: 60 настай эмэгтэй гэртээ угаартаж нас барлаа

 

 


Сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл өглөө.

Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өнгөрөгч 3 хоногийн байдлаар 15 өрхийн 50 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон дуудлага иржээ. Урин дулаан цаг ирж, галлагаа багасч байгаа хэдий ч угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байх хэрэгтэй.

 Мөн иргэд гэртээ агаар сэлгэлт хийж, галлагааны зөв зарчмыг дагаж, яндангаа хөөлөн яндангийн хаалтыг хаахгүй байхыг ахуйн хэрэглээндээ мөрдлөгө болгох ёстой. Түүнчлэн угаарын хий мэдрэгч дээр тоон үзүүлэлт гардаг. Дуут дохио өгмөгц айл өрхүүд гэртээ агаар сэлгэлт хийж, дохиог унтрахыг хүлээх ёстой юм" гэв. 

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз зах орчимд 60 настай, эмэгтэй А гэгч энэ сарын 21-нд гэртээ угаартаж нас барсан тохиолдол гарлаа. Галлагаанд тандалт хийж үзэхэд энгийн зуухтай, сайжруулсан түлшээр галладаг, яндангийн залгааг буруу холбосон, яндангийн хаалтыг бүрэн хаасан байдалтай байсан. Шүүх эмнэлгийн хариу 14 хоногийн дараа гарна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас бидэнд ирүүлсэн. Цаг агаар эрс дулаардаг өдийд угаарын хийнд хордох эрсдэл байдаг тул үүнээс урьдчилан сэргийлж, угаарын хий мэдрэгчийг зориулалтын дагуу ашиглахыг сануулъя” гэсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.