|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ: Эмнэлэгээс гарсан иргэд гэртээ 14 хоног дахин тусгаарлагдах хэрэгтэй

 

ЭМЯ: Эмнэлэгээс гарсан иргэд гэртээ 14 хоног дахин тусгаарлагдах хэрэгтэй

 

 

ЭМЯ-наас корона вирусын талаарх ээлжит цаг үеийн мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

"Өчигдөр ДЭМБ-аас мэдээлэл хийснээс хойш коронавирус дэлхийн 191 оронд бүртгэгдээд байна. Халдвар хамгийн их тархсан орнооо Итали, Испани, АНУ зэрэг орнууд нэлээн дээгүүр байна. ДЭМБ болон бусад орны нөхцөл байдлаас шалтгаалж, өгч буй зөвлөмж өөрчлөгдөж байна. Өнөөдрөөс эхлэн хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэж байгаа тул хоёроос дээш хүн 1.5 метрийн зайтай харьцах хэрэгтэй. Мөн хөл хорионы дэглэм, шаардлагийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй байна.

МУ-ын Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Энэхүү хуралд ЭМЯ-аас хоёр асуудлыг оруулсан. Ажиглалтад байгаа хүмүүс гараад 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй гэх саналыг оруулсан. Иймд Эрүүл мэндийн сайд доорх зааврыг гаргасан. Тодруулбал,

Нэгдүгээрт, коронавирусийн халдварын улмаас эмчлэгдээд гарсан иргэн өөрийгөө 14 хоног дахин тусгаарлах хэрэгтэй. Гэхдээ тус иргэнд гурван удаагын шинжилгээ хийгдэн, шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана. 

Хоёрдугаарт, Тусгаарлах байр болон эмнэлгээс гарсан иргэд 14 хоног өөрсдийгөө ажиглана. Мөн утсандаа апплейкшн суурилуулаад интернэтэд холбогдон байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана. 

Гуравдугаарт, Тухайн иргэн өөрийн халуунаа өдөрт 2 удаа хэмжинэ. Улмаар холбогдох албаны хүмүүст зайлшгүй мэдээлэх үүрэгтэй. 

Хэрвээ утсаа унтрааж, интернэтэд холбогдохгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Эрүүл мэндийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Эдгээр хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байхад хуулийн байгууллага хяналт тавина гэсэн ЗГ-ын тогтоол гарсан. 

Мөн гурав, дөрөвдүгээр сард хөрсний бохирдлоос үүсэх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний асуудлыг дөрөвдүгээр сарын 15-н хүртэл хийх болсон. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler