|
Видео

Шинэ мэдээ

Италид дэлгүүрүүдийг хаахаар болжээ

 

Италид дэлгүүрүүдийг хаахаар болжээ

 

РОМ./BBC/.Италид коронавирусээр халдварласан болон нас барсан тохиолдол нэмэгдсээр байгаатай холбогдуулан хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх дэлгүүрийг хаахаар болжээ.


Ерөнхий сайд Жузеппе Контегийн мэдээлснээр, зоогийн газар, цэнгээний газар, үсчин болон онц шаардлагагүй компаниудын хэлтэсийн үйл ажиллагааг мөн зогсоох ажээ. Харин хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрнө. Италид сүүлийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 1200 давж, 827 хүн нас барсан байна.


Энэ шийдвэр гарахаас өмнөхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "COVID-19” халдварыг цар тахлын хэмжээнд хүрснийг олон нийтэд зарласан юм. ДЭМБ-ын тэргүүнТедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, Хятадаас гадна бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёр долоо хоногийн дотор 13 дахин нэмэгджээ.

 


Аливаа халдварт өвчин нэгэн зэрэг дэлхийн олон оронд тархсан тохиолдолд цар тахал хэмээх ангилалд оруулдаг юм.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler