|
Видео

Шинэ мэдээ

CoVid халдаад эдгэрсэн Тайланд эмэгтэйн яриа...

Тайланд улсад шинэ коронавирусын халдвар аваад эдгэрсэн гэх 70 настай эмэгтэй өвчтөн Японы зурагтын ярилцлагад ийм хариулт өгсөн байна.
 -Хэзээ Үхань хот уруу явсан бэ ?
 -2019 оны 12 сарын 24 ны өдөр
-Тайланд улсад буцаж ирсэн нь ?
 -2020 оны 1 сарын 3 ны өдрийн өглөө
Тайланд улсад буцаж ирснийхээ дараахнаас бага зэрэг ханиад хүрсэн мэт санагдсан. Эм худалдаж аваад уусан боловч үр дүн өгөөгүй тэгсэн ч ханиад байна даа л гэж бодсон. Мэдээгээр ханиалгах, хамраас нус гоожих, цээжээ өвдөх гэж хэлж байсан боловч би ханиалгаагүй болохоор санаа амар байсан.
Т-үүнээс хойш ямар шинж тэмдэг байсан бэ ?
 Хоолондоо муу болсон, бүх бие суларч хоол ундаа ч идэх дургүй болж юу ч идмээргүй байсан.
Эхлээд биеийн байдал сулбагар,амархан ядрамхай болж хоолны дуршилгүй болсон ба түүнээс хойш биеийн байдал дордож
1 сарын 15 ны өдөр уушигны шинжилгээ хийлгэсний үр дүнд шинэ коронавирусын уушигны үрэвсэл гэж оношлогдсон.
 Хамгийн хэцүү байсан нь эмнэлэгт хэвтээд 2-3 дахь хоног дээр байсан.
Жаахан ч бол амьсгал авахаар бүх бие өвдсөн, түүнээс хойш 3-4 хоног дээр бол юу ч хоолойгоор орохгүй болсон.
-Эмнэлэгт хэвтэж байх үеийн эмчилгээ нь ?
-Эмч урьд өмнө хараагүй хувцас өмсөөд өрөөнд орж ирсэн. Энэ өрөөнөөс гарч болохгүй гэж хэлсэн.Хэнтэй ч уулзаж чадахгүй болсон.Түүнээс хойш цус авах,цэр болон хамар гэх мэтийн шинжилгээ зөндөө өгсөн. Биеийн байдал сайжирсан нь эмнэлэгт хэвтсэнээс 7 хоногийн дараа байсан гэнэ. Эмчийн хэлсэнээр бол вирусын эсрэг эм хэрэглэлгүй өөрийнх нь дархлааны хүчээр шинж тэмдэг нь сайжирч, түүний дараахи шинжилгээнд сөрөг гарч эмнэлэгээс гарсан гэв. Тайланд улсад 33 хүн халдвар авсан гэж тогтоогдон түүнээс энэ эмэгтэйг оруулаад 10 хүн нь эмнэлэгээс аль хэдийн гарсан гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.