|
Видео

Шинэ мэдээ

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ БУРУУТАЙ ШИЙДВЭРИЙН УЛМААС ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ, ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ БУРУУТАЙ ШИЙДВЭРИЙН УЛМААС ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ, ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

 

Дундговь аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Гансэлэм, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.Төвсанаа, аймгийн ерөнхий прокурорын орлогч Х.Мөнхбаатар, Төрийн аудитын газрын аудитын менежер Х.Наранцацрал, ЗДТГ-ын дарга, Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Г.Зоригт, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатар нар эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг барагдуулах, төрийг хохиролгүй болгох асуудлаар хамтран санал солилцов.

Өнгөрсөн онд санхүүгийн тайлангийн аудитаар нийт 9,201.7 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс аудитын явцад залруулж болох  8,211.5 сая төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 737.8 сая төгрөгийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн хохирлыг нөхөн төлүүлэхээр 196.9 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоон, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулахаар 52.3 сая төгрөгийн зөвлөмж өгч, өмнөх аудитаар гарсан зөрчлийг дахин давтан гаргасан 3.2 сая төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах санал хүргүүлэг байна. 2018 онтой харьцуулахад 2019 он зөрчлийн дүн  2.7 тэрбумаар буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. 


Аймгийн Прокурорын газрын дарга С.Гансэлэмийн тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцлоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.