|
Видео

Шинэ мэдээ

Шийдвэр гаргагчид аа, яагаад хилээ хаахгүй, хил нэвтэрсэн иргэдээ хянахгүй байна вэ

 

Шийдвэр гаргагчид аа, яагаад хилээ хаахгүй, хил нэвтэрсэн иргэдээ хянахгүй байна вэ

 

Шийдвэр гаргагчид цагаан сарын баяр хийнэ хийхгүй гэх асуудлаар хуралдаж суухад хилийн боомтууд хяналтаас гарч, сэжигтэй тохиолдлууд хэрэн хэссээр байна. Манай улс хилийн боомтдоо тодорхой хязгаарлалт хийсэн гэж байгаа. Гэсэн ч БНХАУ-аас өдөр шөнө өглөө оройгүй вагон вагоноор хүмүүс орж ирж байна. Ганцхан өдрийн дотор нийт 634 зорчигч нэвтрэн орж ирсэн байна. 

Улмаар урд хөршөөс орж ирсэн хоёр иргэнээс сэжигтэй шинж тэмдэг илэрч тусгаарлаад байгаа таагүй мэдээтэй өглөөг угтахад хүрлээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймагт шинэ төрлийн коронавирусийн халдвар байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа. Тухайн иргэн Гашуунсухайтад нэгдүгээр сарын 21-28-нд тээврийн жолооч хийж байсан бөгөөд Улаанбаатараар дамжин Хөвсгөлд очсон байна. Түүний хувьд аймгийн  эмнэлэгтээ халуурсан гэх шинж тэмдэгтэйгээр хандсан аж. Иймээс эрсдэлтэй газраас ирсэн гэдэг утгаар нь тус иргэнийг тусгаарлан сорьц авсан байна. 

Мөн Баян-Өлгийн аймагт шинж тэмдэг илэрсэн нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ авсан байна. Түүний хувьд энэ сарын 7-нд Замын-Үүдээс Улаанбаатарт ирж улмаар хувийн таксигаар очсон байна. 

Үүнээс гадна өнөөдөр өглөө Хөх хот Улаанбаатар чиглэлийн 33-р галт тэрэгнээс нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тухай цахим орчинд бичиж байна. 

Ийнхүү хоногийн дотор урд хөршөөс ирсэн өгүүлэмжтэй гурван шижигтэй тохиолдол бүртгэгдлээ. Аюулын харанга дэлдэж, дэлхий нийтээр түгшүүрт автаж байхад Монгол Улс хилээ хаахгүй вагон вагонаар хил нэвтрүүлээд байна вэ? Хойд хөрш аль хэдийн урд хөршид зорчих галт тэргээ зогсоож, эрсдэлээс хамгаалсан шиг хамгаалж байна. Дэлхийн улс орнууд БНХАУ-аар зорчсон өгүүлэмжтэй бол хүлээж авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн.

Гэтэл Монгол Улс хилээ хаахгүй, хил нэвтэрсэн иргэдээ хянахгүй байгаад тайлбар хэрэгтэй байна. Асуудал аймшиг гамшиг дагуулж мэдэхээр байна. Иргэдээ талцуулж сар шинийн баяр мэттэй зууралдаж суухаар хилээ хаа. Хилийн хяналтаа сайжруул, өдөр шөнөгүй зуу зуугаар нь хил нэвтрүүлэхээ зогсоо.  


О.ОНОН

 
Olloo.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler