|
Видео

Шинэ мэдээ

Хар салхины улмаас Европын орнуудад 500 гаруй нислэг цуцлагдаж, нийтийн тээвэр зогслоо

Хар салхины улмаас Европын орнуудад 500 гаруй нислэг цуцлагдаж, нийтийн тээвэр зогслоо

 

"Ciara” хэмээх далайн хар шуурга Их Британи болон Европын орнуудыг дайрсны улмаас хэдэн зуун нислэг, спортын болон олон нийтийг хамарсан олон арга хэмжээ цуцлагдаад байна. Тухайлбал,  Их Британид  200 орчим, Нидерландад 240 гаруй, Германд 180 нислэг цуцлагджээ. Зөвхөн агаарын тээвэр ч бус хурдны галт тэрэг, төмөр замын үйл ажиллагаа ч саатаад байна. 

Өчигдрийн байдлаар цасны зузаан 20 орчим см байжээ. Их Британиас гадна Австралид өнгөрсөн 30 жилийн хугацаанд ажиглагдаагүй  усархаг, ширүүн бороо орж, үерлэсний улмаас  хотын зам талбай хаагдахад хүрээд байна.

Германы төмөр замын гол оператор компани болох "Deutsche Bahn” холын зайн галт тэрэгнүүдээ шуурга намдаж, үерийн ус татартал хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгээ мэдэгдэв. Британид мод үндсээрээ булгарсан учир зарим дүүрэгт трамвайн хөдөлгөөнийг ч зогсоогоод байгаа юм байна. Түүнчлэн тус улсын зүүн болон зүүн өмнөд хэсэгт 18500 орчим байгууламж цахилгаангүй болоод байгаа аж. Мөн Манчестер Ситигийн Вест Хэмтэй хийх тоглолт,  Шотландын эмэгтэйчүүдийн  үндэстний регбигийн Английн багтай хийх тоглолтыг ч цуцлав.

A man cleaning up after his house was flooded

Их Британийн Цаг уурын албаны мэдээлж буйгаар, тус улсын зүүн өмнөд хэсэгт далайн шуурга дэгдсэн бол хойд хэсэг болон Шотландад их хэмжээний цас үргэлжлэн орж байгаа аж. Тиймээс нийт нутгаар агаарын хэм буурч, цасаар шуурч болзошгүйг анхааруулсан байна. Өчигдрийн байдлаар цасны зузаан 20 орчим см байжээ. Их Британиас гадна Австралид өнгөрсөн 30 жилийн хугацаанд ажиглагдаагүй  усархаг, ширүүн бороо орж, үерлэсний улмаас  хотын зам талбай хаагдахад хүрээд байна. Ширүүн борооны улмаас  олон мянган байгууламжийн цахилгаан тасалдсан бөгөөд ирэх өдрүүдэд ч  бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг холбогдох албаныхан онцолж байна. 

http://www.npost.mn/a/165661

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.