|
Видео

Шинэ мэдээ

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход багахан хугацаа үлдээд байна. Энэ үед иргэд зах, худалдааны төвүүдээс бараа материал, бэлэг сэлт худалдан авах явдал ихэсдэг. Энэ үеэр бэлэн мөнгөний гүйлгээ хийх явцад хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын 31-ний өдөр банканд гүйлгээ хийж байсан иргэн "А”-аас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг сар шинийн баярын бэлтгэлээ ханган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ мөнгөн дэвсгэртийн чанар байдлыг сайтар ажиглаж, нягтлахыг анхаарууллаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler