|
Видео

Шинэ мэдээ

Танилц: Хохирогчдын дүрд тоглосон луйварчид ба "Fact check"-ийн гол дүр П.Оюунчимэгийн тухай үнэн баримтууд

Танилц: Хохирогчдын дүрд тоглосон луйварчид ба "Fact check"-ийн гол дүр П.Оюунчимэгийн тухай үнэн баримтууд

 

Хуучин цагт сайд, ялаа хоёрыг  сонингоор алдаг байв. Харин одоо цагт ҮНЭН ХУДАЛ нь хамаагүй  хэний ч нэр хүндийг цахим орчин ашиглаж унагах боломжтой болоод байгаа. Тэгвэл цахим хуудас хэмээх "махны машины” ээлжит хохирогч нь ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг болов. Түүний нэр хүндийг зохион байгуулалттайгаар унагахын тулд сэтгүүлчийг байгууллагатай нь хөлсөлж, хувийн нууцад нь хүртэл халдсан НОЦТОЙ хэргийн талаар цувралаар хүргэж байна.
 
ЦУВРАЛ №1 Залилагч этгээд хохирогчоо дуугүй болгохын төлөө сэтгүүлчийг  байгууллагатай нь хөлслөв
 
Уншигч та хэрвээ санаж байгаа бол Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгийн  хүү Б.Жавхлантөгс  нь "Эм Эс Пи Ди” ХХК-ийн барьсан "Номуун виллаж” хотхонд дөрвөн өрөө байр авахдаа таван жил  нэг ч төгрөг өгөлгүй  амьдарсан гэх мэдээлэл болон нэвтрүүлэг цахим хуудас, нэр бүхий  сайтуудад гарсан. Бид энэ талаар сурвалжилж баримтад "Fact check” хийхэд ямар үр дүн гарсныг хүргэж байна.
 
Асуудал хэрхэн үүсэв?
 
Таны харж байгаа энэхүү "Номуун хотхон”-ыг 2014 онд "Эм Эс Пи Ди” ХХК барьсан байна. Ингэхдээ "Эм Эс Пи Ди” ХХК-ийн захирал Б.Ундрахбаяр гэгч өөрийн хамтрагч, багын найз Г.Бат-Эрдэнэд барьсан байрнаасаа ДОЛООН байрыг бартераар зарах аман хэлэлцээ хийж, зөвшөөрөл өгснөөр байруудыг зарж эхэлсэн байдаг. Ингэхдээ байр зарсан мөнгийг нэг жилийн турш Г.Бат-Эрдэнэ өөрийн компанийн үйл ажиллагаанд хэрэглэх бөгөөд тодорхой хугацааны дараанаас эргүүлэн өгөх тохиролцоо хийгджээ.
Энэхүү долоон байрны нэгийг  Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгийн төрсөн хүү Батбаярын Жавхлантөгс нь 2014 оны есдүгээр сарын 23-ны өдөр "Эм Эс Пи Ди” ХХК-тай гэрээ байгуулж, "Номуун Виллаж” хотхонд байр худалдан авсан байна. Улмаар 2014оны 10-р сарын 20-ны өдрөөс эхлэн эхний төлөлт тооцоо хийгдэж эхэлсэн байна. Чухам эндээс эхлэн байр худалдан авсан иргэдийг залилах үйл ажиллагаа эхэлсэн байдаг.  
 
Залилан №1: Байрны м2-ын тооцоон дээр тоглолт хийж 30 000 000 төгрөг завшив: Анхандаа  байр худалдсан болон худалдан авагч талууд байрны нэг м2-ийг 2.5 сая төгрөгөөр тохиролцсон байна.  Ингэснээр иргэн Б.Жавхлантөгс 106.5 м2 байрыг 266 250 000 төгрөгөөр худалдан авах байв. Харин гэрээг үзэглэхэд байрны нэг м2-ыг 2.8 сая төгрөгөөр хийсэн байна.  Ингэснээр тухайн байрыг 296 800 000 төгрөгөөр буюу анх ярьж байсан үнээсээ даруй  илүү 30 000 000 / гуч гаруй сая төгрөг/ төгрөгөөр худалдан авах болж эхний залилан үйлдэгдсэн байгаа юм.
 
Залилан №2: Эзэмшигчид нь мэдэгдэлгүй байрны эзэмшигчийг өөрчилсөн нь: Байр худалдан авах гэрээ хийгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь төлбөр дууссаны дараа захиалагчийн нэр дээр гарахаар байхад байр худалдах худалдан авах гэрээ байгуулснаас хойш ГУРАВХАН САРЫН дараа буюу 2014 оны 12-р сарын 18-ны өдөр  гэрээ хийсэн эзэмшигчид нь огт мэдэгдэхгүйгээр байр зарсан этгээд болох Б.Ундрахбаяр нь өөрийн төрсөн дүү Б.Өнөрбаярын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг УБЕГ-т хүсэлт гарган зарсан байраа буцааж өөрсдийн болгожээ. 
 
Залилан №3: Хамаатнуудаараа зээлийн гэрээ гэх жүжгээр халхавчлан таван айлыг гудамжинд гаргав: 2019 оны 03-р сарын 01-ны өдөр буюу анхны байр худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш таван жилийн дараа Б.Ундрахбаярын төрсөн дүү Б.Өнөрбаяр нь төрсөн ахынхаа хадам ах болох С.Лувсандорж гэгчээс  520 сая төгрөг гурван сарын хугацаатай, сарын  гурван хувийн хүүтэй зээлсэн гэрээ байгуулжээ. Зээлийн гэрээг байгуулахдаа таван байрыг оршин суугчдад нь огт мэдэгдэлгүйгээр барьцаанд тавьж, зээлийг нотариатаар баталгаажуулжээ.  
 
Б.Ундрахбаярын төрсөн дүү  Б.Өнөрбаяр 520 сая төгрөгийн  зээлээ төлөөгүй тул Б.Ундрахбаярын хадам ах болох С.Лувсандорж гэгч нь хүргэнийхээ дүүд холбогдуулан 2019 оны 05-р сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хандсан байдаг. Нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхбаяр гэдэг эрхэм хүлээн аваад  2019.05.31-ны өдөр шүүхийн захирамж гарган шийдвэрлэсэн байна. Ингэхдээ барьцаанд байсан байрнуудыг Б.Ундрахбаярын хадам ах болох С.Лувсандоржийн нэр дээр шилжүүлэх шүүхийн захирамж  гаргаж, УБЕГ "гэрлийн хурдаар” үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эзэмшигчийн нэрийг шүүхийн захирамж гарснаас хойш  ердөө  дөрөвхөн хоногийн дотор  нэн даруй сольж өгчээ. Улмаар Шүүхийн шийдвэрээр далайлган Б.Жавхлантөгсөөс гадна нэр бүхий 5 айл хөхөө өвлийн хүйтэнд гудамжинд гарч, байр ч үгүй мөнгө ч үгүй болсон байгаа юм. Хамгийн НОЦТОЙ нь худалдан авагч оршин суугч нар өөрсдийн амьдарч байгаа байраа энэхүү бартерийн гэрээ болон ийм тооцоо явагдсан, гэрчилгээ гаргасан, барьцаанд тавигдсан болохыг байрнаасаа ХӨӨГДӨХ ХҮРТЛЭЭ  огт мэдээгүй байсан.
 
Үүнийг эхнээс нь өөрөөр тайлбарлах юм бол, барилга барьсан болон түүний туслан гүйцэтгэгч нар болох "Эм Эс Пи Ди” ХХК-ийн захирал Б.Ундрахбаяр, Г.Бат-Эрдэнэ нар нь Хайлаастын 82-р сургуулийн нэг ангийн хамт төгсөгч, нэг дошны хүүхдүүд. Тэд өмнө нь хэд хэдэн барилга барьж, байр өгөлцөж авалцаж, төлбөр тооцоо хийж байсан итгэлт андууд юм билээ. Тэрхүү итгэлцэл  дээр дурдсан бартерийн АМАН ХЭЛЦЭЛ ХИЙГДСЭН.
 
Бартерийн гэрээний хүрээнд Б.Ундархбаяр  долоон байрыг хямдралтай үнээр зарах эрхийг Г.Бат-Эрдэнэд олгосон. Улмаар Г.Бат-Эрдэнэ долоон байрыг зарсан бөгөөд түүний нэгд  нь ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн хүү орж таарсан байгаа юм. Улмаар түүний аав Батбаяр 2014 оны 10-р сараас эхлэн төлбөр тооцоо хийж эхэлсэн бөгөөд нийт 160.9 сая төгрөгийн төлбөр  хийгдээд байх  үед "Эм Эс Пи Ди” ХХК-ийн захирал Б.Ундрахбаяр, Г.Бат-Эрдэнэ нар 2017 оноос эхлэн хоорондоо хөрөнгө мөнгөний маргаан гаргаж, цаашлаад мөнгө угаах, залилангийн шинжтэй үйлдлүүд хийгдэж эхэлсэн. Энэ хооронд бартерийн гэрээнд хамрагдсан ТАВАН айлын  цахилгаан, халаалт, ус зэргийг тасалж дарамтлах болсон. Энэхүү дарамтад  долоон айлын 32 оршин суугч өртсөн. 32 оршин суугчийн  12 нь бага насны хүүхэд, 4 ахмад, 4 жирэмсэн, 2 хөхүүл ээж өртөж байв.
 
Байранд орсон цагаасаа хойш байр худалдан авагч Б.Жавхлантөгс 2017 оны 10-р сарыг хүртэл 160.9 сая төгрөгийг  Хаан банкан дахь Г.Бат-Эрдэнийн 5003 …. хувийн данс руу шилжүүлсэн ч Г.Бат-Эрдэнэ нь Б.Ундрахбаярын байгууллагын данс руу ердөө 59 сая төгрөгийг л шилжүүлсэн байгаа юм.
 
 
Уг нь Г.Бат-Эрдэнийн данснаас 59 сая биш 160 сая төгрөг бүхлээрээ гарах ёстой байсан юм. Гэвч байр худалдан авсан хүмүүсийг багын андууд ийнхүү хамтран залилсан байгааг дээрх баримтууд нотолж байна.
Гэтэл Г.Бат-Эрдэнэ үнэхээр Б.Ундрахбаярыг бас залилсан уу гэдгийг дараах бартерийн тооцооноос харж болно. 
 
 
Ингэснээр зөвхөн иргэн Б.Жавхлантөгс л гэхэд 160 сая төгрөгөөр хохироод байгаа. Түүнээс гадна нэр бүхий 5 айл яг ийм хохирол амсаад байгаа. Тиймээс залилангийн шинжтэй үйлдлийг таслан зогсоохоор хуулийн байгууллагад хохирогчид буюу байр худалдан авагчид  хандаад байгаа.
 
Асуудал хэрхэн өрнөв?
 
Байрныхаа төлөлтийг хийгээд явж байсан таван айлыг 2019.10.23-ны өдөр амьдарч байсан байрнаас нь хөөн гаргав. Энэхүү ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 80-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунчимэгээр ахлуулсан гүйцэтгэлийн баг хийж хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл Б.Өнөрбаярын зээлийн барьцаанд тавьсан  
 
·         Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан ар Зайсан гудамж 100/8 дугаар байрны 5 тоот, 106.5 м2 талбайтай 4 өрөө байр 196 сая төгрөгийн төлөлттэй
·         Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан ар Зайсан гудамж 100/8 дугаар байрны 9 тоот, 106.5 м2 талбайтай 4 өрөө байр  85 сая төгрөгийн төлөлттэй
·         Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан ар Зайсан гудамж 100/8 дугаар байрны 13 тоот, 106.5 м2 талбайтай 4 өрөө байр 160.9 сая төгрөгийн төлөлттэй
·         Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан ар Зайсан гудамж 100/8 дугаар байрны 23 тоот, 107.5 м2 талбайтай 3 өрөө байр 170 сая төгрөгийн төлөлттэй
·         Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан ар Зайсан гудамж 100/8 дугаар байрны 51 тоот, 112.8 м2 талбайтай 4 өрөө байрны эзэд бөөндөө гудамжинд гарсан юм.
 
Өөрийн гэж бодож байсан байрнаасаа нэг л өдөр "Хууль бусаар” хөөгдсөн таван гэр бүл энэхүү үйлдлийг таслан зогсоохоор харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна. Чухам энэ үеэс эхлэн ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн нэр төрд халдах гүтгэлэг явж эхлэв.  Залилагчдын цаад зорилго нь цагдаа, прокурорыг өөрийн дураар хөдөлгөж байхын тулд хамгийн их саад болох магадлалтай ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн нэр төрд халдах замаар дуугүй болгож, залилангаа үргэлжлүүлж байгаа. 
 
Тухайлбал, 2019.11.20-ны өдөр "Эм Эс Пи Ди” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Баатарсүх болон MSPD компанийн өмгөөлөгч Т.Бат-Эрдэнэ:"Сүүлийн үед ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн хууль бус үйлдлийн талаарх мэдээллүүд хэвлэл мэдээллээр цацагдлаа. Бид мөн энэ хүний хууль бус үйлдлийн улмаас хохироод байгаа компанийн төлөөлөл болж мэдээлэл хийж байгаа юм. П.Оюунчимэгийн хүү Б.Жавхлантөгс 2014 оны  есдүгээр сарын 23-нд MSPD компанитай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11-р хороонд "Номун Виллаж” хотхоны 106.5 мкв дөрвөн өрөө орон сууцыг худалдан авахаар болсон. Гэрээ байгуулан ямар ч төлбөр төлөлгүйгээр, шууд шинэ байрандаа нүүж орсон байдаг. Байрны үнэ болох 298.200.000 төгрөг, автомашины дулаан зогсоолын үнэ болох 28 сая төгрөгөө одоо болтол өгөөгүй байна” гэж  хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлаж байсан юм. Мөн П.Оюунчимэг өөрөө ирж гуйсан болохоор нь байрны түлхүүрээ шууд өгсөн гэх мэдээллийг хэвлэлийн бага хурал дээр хэлж байв. Гэвч борлуулалтын албаны менежер болон өмгөөлөгчийн худлаа хэлж байгаа нь тэдний эмх замбараагүй яриа, бүрэн бус үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл, нүүрний хувирал, үйл хөдлөлөөс нь илт байсан юм.
 
Тэгвэл энэ асуудлаар Б.Жавхлантөгсийн талаас өөрөөр тайлбарлав. "Би гэрээ байгуулаад байранд орсон. Гэтэл энэ асуудалд ээж маань нөлөөлөөд, би ямар ч төлбөр төлөхгүйгээр суугаад байсан мэтээр ташаа мэдээллийг зохион байгуулалттай тараагаад байгааг гайхаж байна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Хэдэн найзуудын хоорондоо хийсэн гэрээнээс болж би өнөөдөр байр ч үгүй мөнгө ч үгүй  хохироод байна. Төлсөн мөнгөө буцаан авахаар хуулийн байгууллагад хандаад байгаа. Үнэн хэрэгтээ хохирсон гээд байгаа хүмүүс нь  Ж.Ундархбаяр биш таван айл хохироод байгаа. Бид шударга үнэний төлөө, хохирлоо барагдуулахын төлөө ажиллах болно.” гэв
 
Цахим орчинд сэтгүүлч Б.Будрагчаагийн бэлтгэсэн цуврал нэвтрүүлгүүд нь гүтгэлэг болохыг  цагдаагийн байгууллагаас тогтоож, гүтгэлэг тараасан С.Будрагчаа болон оршин суугчдын байрыг өөрийн болгох "жүжиг”-ийг найруулан тавьж гол дүрд нь  чадварлаг тоглосон С.Лувсандорж нарыг  тус тусад нь Зөрчлийн тухай хуулийн 6.21-д зааснаар ХОЁР САЯ төгрөгөөр торгосон байна.  
 
 
 
Өөрөөр хэлбэл цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүд худлаа болох нь үүгээр тогтоогдож байгаа бөгөөд энэхүү гүтгэлгийг тараасан  зохион байгуулалттай этгээдүүд нь цагдаа, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.
 
Дүгнэлт буюу бодит байдал
 
Таван айлыг хөхөө өвлийн хүйтэнд хөөн гаргаж, залилангийн үйлдлийг хамаатнуудтайгаа нийлж жүжиг тоглосон Б.Ундрахбаярын НОЦТОЙ яриаг танд сонсгоё.
 
Зургийн тайлбар: Жао Мин овогтой Ундрахбаяр
 
 
Энэ бол баримт. Тэрбээр тавхан минут ярихдаа "Би зараагүй ээ”, "хямдхан зарсандаа хохироогүй л юм бол надад хохирсон зүйл байхгүй” гэснээ хэдхэн секундын дараа  "өрөндөө өгсөн” гэх зэргээр хэлж байсан үгнээсээ хэд дахин урваж, шарваж, олон гэр бүлийг хохироосноо юман чинээ бодохгүй байгааг нотлох баримт.
 
Түүний цаад зорилго нь, Б.Ундрахбаяр нь өөрийнхөө залилангийн шинжтэй үйлдлүүдээ цаашид үргэлжлүүлэн олон хүнийг хохирооход нь садаа учруулна  хэмээн П.Оюунчимэгийг нийгэмд  муу муухайгаар харагдуулаад зогсохгүй замаасаа зайлуулж, дуугүй байлгахад оршиж байгаа юм. Худал мэдээллийнхээ төлөө захиалгат сэтгүүлч  С.Будрагчаа нь торгуулаад байгаа ч гэсэн гүтгэлэг нь зогсохгүй байгаа нь зориуд зохион байгуулалттай захиалгат үйлдэл юм.
 
Хамгийн эмгэнэлтэй нь С.Будрагчаа гэгч энэ эрхэм  Хүний эрхийн үндэсний комиссын хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж явахдаа ажилтнуудын хувийн мэдээлэл, зураг баримт сэлтүүдийг тухайн байгууллагаасаа хулгайлан олон нийтэд тарааж өөрийгөө дөвийлгөн харагдуулах мөрөөдөлдөө хэт  хөтлөгдөн явж байгааг түүний үйлдэл болгоноос нь та бид харж байна. Бид түүний цаад санаа, энэхүү бусармаг үйлдлийг зохион байгуулагч Боржигон овогт Баяраагийн Ундархбаяр гэгчийн 42 ТЭРБУМ төгрөгийн залилан болон хэрхэн Монгол улсын хуулийг завхруулж байгаа талаар бид эргэж хүргэх болно.
 
Өөрөөр хэлбэл хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдэг шиг цагаач Хятадууд Монгол улсын иргэн болоод цагдаа, прокурор, шүүгч болон  төрийн шударга бус эрх мэдэлтнүүдийг "худалдан авч”, сэтгүүлчдийг нь хөлсөлж, асуудлыг хэрхэн өөрийн талд ашигтайгаар шийдүүлж байгааг бид баримттайгаар эргэн сурвалжлах болно.
 
Тэд яг хэн бэ? 
 
Үргэлжлэл бий…
 
Эх сурвалж: comment.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler