| |
АМНЫ ХААЛТГҮЙ ХҮНД ҮЙЛЧЛЭХГҮЙ
Дундговь аймгийн МХГ-аас Томуу, томуу төст өвчний дэгдэлт, Шинэ Коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас 1 дүгээр сарын 30 ны өдөр аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүж хэвших,,бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх, халдваргүйтгэлийн бодисыг зөв найруулж ариутгал халдваргүйтгэл тогтмол хийх талаар зөвлөмж хүргэн ажилласан билээ.
Энэхүү ажлын мөрөөр 31 ны өдөр үйлчилгээний байгууллагуудад хяналт хийн ажилласан байна. Үүнд дэлгүүр, цайны газар, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 4 банк зэрэг нийт 94 байгууллага ААН-үүд хамрагдсан. Дээрх байгууллагуудаас 5 байгууллага хангалтгүй гэсэн үнэлгээ гарснаас 3-н ААН-д зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авхуулагаах эрүүл ахуйн байцаагчид хүргүүлээд байна. Учир юу бэ гэвэл мэргэжлийн хяналтын газрын бүх байцаагчид энэхүү ажилд дайчлагдан ажиллаж байгаа бөгөөд нийт 13 байцаагч хяналт тавин ажиллаж байна.
Үйлчилгээний байгууллагууд нь ажилтан албан хаагчид, үйлчилгээний ажилтны аюулгүй байдлыг хангах, амны хаалт тогтмол зүүж хэвшүүлэх, амны хаалт хэрэглээгүй үйлчлүүлэгчид шаардлага тавих, урьдчилан сэргийлэх санамж байршуулах, халдваргүйтгэл ариутгалыг тогтмол хийх ажлыг өөрийн байгууллага дээрээ зохион байгуулж байна. Зарим аж ахуй нэгжүүд АМНЫ ХААЛТГҮЙ ХҮНД ҮЙЛЧЛЭХГҮЙ гэсэн хуудсыг гадаа хаалга лангуун дээрээ байршуулсан байна.
Ажиглалтаар ЕБС-ын сурагчид, бага насны хүүхдүүдээ авч дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэх гэсэн тохиолдлууд гарч байна. Мөн хөдөө орон нутгаас ирсэн иргэд, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн зорчигчид нь амны хаалт хэрэглэж хэвшээгүй байгаа нь харагдаж байна.
Иймд та бүхэн олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалтын тогтмол хэрэглэж хэвших, хүүхдээ олон нийтийн газраар явахгүй байхад онцгойлон анхаарч, гараа тогтмол угааж ариутгах, ариутгал цэвэрлэгээг ажлын байр, гэртээ байнга хийж хэвшихийг зөвлөж байна.