|
Видео

Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

Энэ сарын 27-ны өдөр аймгийн онцгой комиссын дөрөвдүгээр хурал томуу, томуу төст өвчин болон коронавирусын нөхцөл байдлын асуудлаар хуралдлаа.
Хуралдаанаар Улсын онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох болон олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглосонтой холбогдуулан Засаг даргын албан даалгавар гаргасан юм. Албан даалгаврын хүрээнд:
- Эрүүл мэндийн газарт нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зардал шийдвэрлэх
- Дундговь аймгийн Онцгой байдлын дарга, хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, хариуцлагатай эргүүл болон ажил үүргийн хуваарийг батлуулж ажиллуулах
- 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл урлаг соёл, спортын арга хэмжээ, хурал зөвлөгөөн, найр наадам, уралдаан тэмцээн, жагсаал, цуглаан, аялал, зугаалга зэрэг олон нийтийн арга хэмжээ болон дугуйлан, секц, компьютер тоглоомын газар, мөсөн коток, фитнесс, спорт заал, шөнийн клуб, бүжиг, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах,
- Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 5 хүртэлх хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт цалинтай чөлөө олгох, өрх толгойлсон эцэг эх, асран хамгаалагч нарыг богиносгосон цагаар ажиллуулахыг ажил олгогч нарт зөвлөх
- Эмийн сангууд эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг тасалдуулахгүй байх, хандив тусламж үзүүлж, хамтарч ажиллах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байх.
- Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх, Түргэн тусламжийн үйлчилгээний унаа, эмч нарыг нэмэгдүүлэх, сум өрхийн эрүүл мэндийн төвийн болон амбулаторийн эмч нарыг шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллуулах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа. Мөн корона вирусын талаар иргэд буруу ташаа мэдээлэлд авталгүй, мэргэжлийн байгууллагаас үнэн зөв мэдээлэл авахыг анхааруулсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler