| |
Видео
Шинэ мэдээ
Гэмтлийн эмнэлгийн хашаанаас эрэгтэй хүний цогцос олджээ
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дулааны худгаас үл таних эрэгтэй хүний муудсан цогцос олджээ.
Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан доторх дулааны худгаас эрэгтэй хүний цогцос олдсон байна. Улмаар албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн 32 настай болох нь тогтоогдсон бөгөөд талийгаач нас барахаасаа өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байгаа аж. Учир нь хэргийн газраас нэр шошгогүй архины шил, ундааны сав зэргийг хураан авч шинжилж байгаа ажээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Bataar.mn