|
Видео

Шинэ мэдээ

“Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл” сэдэвт бүсийн сургалт зохион байгуулагдлаа.

“Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл” сэдэвт бүсийн сургалт зохион байгуулагдлаа.
Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цар хүрээ, шинж байдлын талаар ойлголт, мэдлэгийг алба хаагчдад олгож, зам тээврийн ослын шалтгаан нѳхцѳлийг олон улсынхтай харьцуулан шинжлэх, ослын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх зорилгоор Зам тээврийн хөгжлийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран энэ сарын 20, 21-ний өдрүүдэд тус аймгийн Даланзадгад суманд бүсийн сургалтыг зохион явуулж байна.
Сургалтад Төв, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Тээврийн цагдаагийн албаны орон нутаг, хяналтын хэлтсийн гэрээт цагдаагийн нийт 30 алба хаагч хамрагдсан байна. 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.