|
Видео

Шинэ мэдээ

Д.Цогтбаатар: Ц.Цэнгэлийг элчин сайдаар томилоход англи хэлтэй,үгүй нь чухал биш

Д.Цогтбаатар: Ц.Цэнгэлийг элчин сайдаар томилоход англи хэлтэй,үгүй нь чухал биш

Коронавирус болон Болгар улсад томилогдохоор болсон элчин сайд Ц.Цэнгэлийн англи хэлний мэдлэгийн талаар ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Коронавирусын  асуудалд улс орнууд хамтарч, төр засгууд ойлголцож, юуг ч нуулгүй ил байлгах нь хамгийн чухал хамтын ажиллагаа. Хил хаана гэдэг бол эдийн засаг, нийгмийн маш сөрөг үр дагавартай. Хохирол ихтэй. Гэхдээ өнөөдөр ЭМЧ,ГХЯ хамтарч ажиллаад хил, гааль дээр арга хэмжээ аваад эхэлсэн. Гадаадад байгаа консулын шугамаараа иргэдтэйгээ байнга холбоотой ажиллаж байна.

Болгарт элчин сайдаар томилогдсон Ц.Цэнгэл анги хэлний мэдлэгийн талаарх видео тарсан. Элчин сайд гэдэг бол дипломат төлөөлөгчийн газрыг удирдах хүн. Олон тохиолдолдд төрд өндөр алба хашиж байсан, төрийн бодлого хэрэгжүүлж байсан хүмүүсийг томилдог. Болгарт нэгдүгээрт болгар хэлтэй хүн байвал сайн байна. Гэтэл болгар хэлтэй, элчин сайдын түвшинд бэлтгэгдчихсэн хүн байхгүй. Ц.Цэнгэл бол ОХУ-д сургууль төгссөн. Оросоор ярьдаг. Мөн консулын газарт нь орчуулаад өгөх, хэрэгтэй үед нь уулзалтуудыг нь зохион байгуулаад өгөх мэргэжлийн баг ажиллаж байгаа шүү дээ. Болгарт өмнө нь томилогдож байсан ерөнхий консулууд бүгд англи хэлтэй байсан уу. Та нар судлаад үзээрэй. Төрийн бодлогыг таниулах, явуулах мэдлэг, чадвартай, туршлагатай хүнээ томилоод явуулж байсан туршлага их бий. Манайд ч гэсэн бусад орнууд элчин сайдаа томилоод явуулахдаа тэгдэг. Тэр хүнийг Болгарт элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй гэдэг нь миний хувьд чухал биш. Харин энэ хүн Засгийн газрын, УИХ-ын гишүүн байсан. Төрийн бодлого явуулж байсан , гадаадад Монгол Улсын төрийн бодлого явуулахад тохиромжтой хүн.” гэх хариулт өглөө.


http://www.zaluu.com/read/438c6dg3c?fbclid=IwAR15C9UvR0JYTwvnBAuHCKzcac-fZpSgByyUsgd4Kvtf_7M1n67PLsU3blY

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.