|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймгийн хэмжээнд Шилэн дансны хуулийн хэрэгжилт 4 хувиар буурчээ

Дундговь аймгийн хэмжээнд Шилэн дансны хуулийн хэрэгжилт 4 хувиар буурчээ 2018 онд 91 хувьтай үнэлэгдэж байсан бол 2019 оны байдлаар 87 хувьтай болж буурсан үнэлгээтэй байна. Үүнд аймгийн ИТХ, аймгийн Нийтлэг үйлчилгээний газар зарим хэлтэс агентлаг мэдээллүүд оруулахгүй буюу хугацаа хэтрүүлсэн зөрчлүүд их байна.

Энэ бол тухайн байгууллагын админуудын хариуцлагагүй байдал нөлөөлж байна гэж аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас мэдээллээ. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд зааснаар төсөв санхүүгийн мэдэллийг иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх хэрэгцээ байсаар байна.

Тэгвэл төрийн байгууллагууд санхүүгийн мэдээллээ зөвхөн шилэн дансанд байршуулаад зогсохгүй санхүүгийн мэдээлийн самбартаа тавьж мэдээлж хэвшсэн байгаа хэдийн ч энэ нь иргэдэд хүрэхгүй байгаа нь тус байгууллагын судалгаагаар гарсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler