|
Видео

Шинэ мэдээ

С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн “Казино тоглоогүй. Сонирхох үүднээс орсон” гэж хэлсэн

 

С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн “Казино тоглоогүй. Сонирхох үүднээс орсон” гэж хэлсэн

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын Австрали улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд казино тоглосон тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар үүнд нэр холбогдоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "УИХ-ын гишүүд казино тоглосон гэсэн мэдээлэл гарсан. Гэвч үүний баримт, нотолгоо нь тодорхой болоогүй байгаа учраас дүгнэлт хэлэхэд эрт байна. Зөвлөлийнхөө дарга Д.Эрдэнэбаттай ярьсан. "Казино тоглоогүй. Сонирхох үүднээс ороод, гарсан” гэж хэлсэн. Төрийн албан хаагч казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцно гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдсэн. Энэ хүмүүс тоглосон эсэхийг нь хэрхэн тогтооож ямар хариуцлага хүлээлгэхээ ярих байх. Өмөөрч байгаа юм биш. УИХ-ын гишүүн гадаадад ямар ч байгууллагаар ороод гарч болно. Энэ бол бүрэн эрхийн асуудал. Харин тоглосон нь тогтоогдвол намынхаа хяналтын байгууллагад өгнө. Түүгээрээ асуудал шийдэх байх” гэлээ.    

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.