|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа

Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа Цагдаагийн газраас өнгөрсөн онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн гаралт, түүний илрүүлэлт, иргэдийн оролцоо, үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, хамтран ажилласан байгууллага, иргэнд Талархал гардууллаа.

Өнгөрсөн онд тус Цагдаагийн газарт 683,7 сая төгрөгийн хохирол бүхий 130 холбогдогчтой 211 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20,7 хувиар буурсан байна. Хөнгөн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн байгаа бол харин "Хүнд” гэмт хэргийн тоо 58,6 хувиар буурсан дүнтэй байна.

Хэдийгээр гэмт хэргийн гаралт буурсан ч малын хулгай, хүүхэд оролцсон, согтуугаар үйлдэгдсэн болон залилан мэхлэх гэмт хэргийн тоо нэмэгджээ.

Мөн энэ үеэр Дундговь аймаг дах Монгол банкын салбарын мэргэжилтэн Пүрэвбат санхуугийн луйвраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж "Ятгах тусам нягтал аяны мэдээллийг тус үйл ажиллагаанд оролцогчдод хүргэж нийт оролцогдол аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалсан юм. 

Тайлангийн хуралд оролцсон иргэд аймгийн Цагдаагийн газрын ажилтнуудыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ сайн биелүүлж, сайн ажиллаж, үйл ажиллагаа нь сайжирч байгааг онцлоод зарим нэг цагдаа нар харилцаа, ёс зүйн хувьд алдаа гаргадаг цаашдаа анахаарах хэрэгтэйг сануулсан.

Мөн Монгол банкны Дундговь аймаг дахь салбарын хамт олноос хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Азжаргал, харуулын цагдаа, цагдаагийн ахлагч М.Зандраа нарыг банкны "Баярын бичиг"-ээр, цагдаагийн газрын даргын 2020 оны Б/12 дугаар тушаалаар эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Бүрэнбатыг хугацааны цагдаагийн ахлагч цолоор тус тус шагналаа.

 

Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа

Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа
Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа
Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа
Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа
Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилааДундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа
Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа
Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа
Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа
Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа
Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа
Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа
Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler