|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдийн дэргэд архидан согтуурвал 300 мянгаар торгоно

Хүүхдийн дэргэд архидан согтуурвал 300 мянгаар торгоно

Дарамт шахалт, хүчирхийлэлд өсөн торниж байгаа хүүхдүүдийн гол шалтгаан нь тэдний эргэн тойрны хүмүүс,гэр бүл, эцэг эх нь архи, согтуулуулах ундааг тогтмол хэрэглэдэгт байгаа юм. Үүнээс үүдэн хэрүүл маргаан зохисгүй үг хэллэг, үйлдлээс хамаарч бага насны хүүхдийн сэтгэхүйд өөрчлөлт орж, хүмүүжилд нөлөөлдөг.  

 

Монголын нийгэмд 17 хүртлэх насны хүүхдүүдийн 48.1 хувьд нь архинаас хамааралтай гэр бүлд өсөж байна. Бага насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь гэр бүлийн томчууд хоорондоо чанга дуугаар хэрэлдэж маргалдахыг тэвчин харж суудаг.

Архи тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дийлэнх нь орон гэрээрээ ууж, наргидаг. Ууж согтсон хүмүүс улмаар маргалдаж, хэлэх хэлэхгүй муу үгээр нэгийгээ дуудаж, зодолдож бүүр цаашлаад хөнөөж байхыг нүдээр харсан хүүхэд яах вэ. Бага насны хүүхдүүд эцэг эхийн буруутай үйлдлээс болоод ахуйн осол болон бусад төрлийн гэмт хэргүүдэд хохирох тохиолдол байдаг. Үүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцдог. Эрүүгийн хариуцлагын хувьд ямар төрлийн хохирол, биед нь ямар гэмтэл учирснаас шалтгаалан эрүүгийн хуулийн холбогдох заалтуудаар хариуцлага хүлээлгэдэг. Мөн хүүхэд хамгаалах тухай хуулинд болон Зөрчлийн тухай хуулинд бага насны хүүхдийн хажууд архидан согтуурбал 300 мянган төгрөгөөр торгодог. Үүнд эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчид хамаарагдах юм.


-ХҮҮХДИЙГ ҮЛ ХАЙХРАХ, ДЭРГЭД НЬ АРХИДАН СОГТУУРБАЛ 300 МЯНГААР ТОРГОХ ХУУЛИЙН ЗААЛТ БИЙ-


Хуулийн заалтыг тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.20-д тодорхой заажээ.

  • 6.20-9-д Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг, эх сурган хүмүүжүүлэгч та бүхэн бага насны хүүхдийн дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, аливаа найр наадамд авч явахгүй байх, гэр бүлийн хүрээнд согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй байхыг уриалж байна. Учир нь ДЭМБ-аас гаргасан судалгаагаар хүүхдийн хажууд архидан согтуурсан үйлдэл нь тухайн хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдэг хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: ТУГ.МН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.