|
Видео

Шинэ мэдээ

Н.Номтойбаярыг хамгаалж "авч үлдэх" шаардлаггүй гэж МАН-ынхан үзжээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхгүй гэдгээ МАН-ын удирдлагуудад албан бус байдлаар илэрхийлсэн тухай бид мэдээлж байсан билээ.
Үнэхээр ч Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар, Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн хэргээр шалгагдаж, мөн л яллагдагчаар татагдаад буй түүнд улс төрийн карьер бодох нь бүү хэл давын өмнө эрүүгийн гэмт хэргээр ял хүлээхгүй байх нь л чухал болоод буй нь нууц биш. 
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан өчигдөр /2020 оны 01 сарын 16/  үдээс хойш  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн УИХ-ын бүтцийн байгууллага уг хүсэлтийг хэлэлцэж эхлэнэ. 
Эхлээд УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдсанаар процедур эхлэх ба нийт 48 цагийн дотор уг асуудлыг бүрэн шийдвэрлэх хуулийн заалттай аж.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэлгүй хамгаалж, "авч үлдэх" шаардлаггүй гэж үндсэндээ санал нэгдсэн байна.
Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Мурат, Т.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхий Прокурор гаргасан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ынхан "авч үлдэж" байсан юм.
 
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler