|
Видео

Шинэ мэдээ

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ШИЛЭГҮҮД ТОДОРЛОО

 

 ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ШИЛЭГҮҮД ТОДОРЛОО21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн үргэлжиж байна.

Газрын харилцааны шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагаанд 19 аймгийн ГХБХБГ-аас 51 ажил, нэгж, мэргэжилтнүүдээ нэр дэвшүүлсэн байна. Үүнд:"Шилдэг Газрын даамал” төрөлд – 13 сумын 14 Газрын даамал,  "Шилдэг ажилтан” төрөлд - 11 аймгийн ГХБХБГ-аас 11 мэргэжилтэн Шилдэг нэгжийн менежер – 2 аймгийн ГХБХБГ-аас 2 нэгж, Шилдэг ажил – 8 аймгаас 20 ажил тус тус ирүүлсэн байна.  2019 оны Салбарын шилдгүүд тодорч, "Шилдэг байгууллага”, "Шилдэг менежер”, "Шилдэг нэгж”, "Шилдэг ахлах мэргэжилтэн”, "Шилдэг ажилтан”, "Шилдэг газрын даамал”-д өргөмжлөл гардууллаа.

    "Шилдэг газрын даамал”-аар Төв аймгийн Борнуур сумын газрын даамал  П.Батмөнх, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын газрын даамал Д.Батсайхан, Ховд аймгийн Манхан сумын газрын даамал Ц.Нансалмаа, Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын даамал  А.Уранзаяа, Завхан аймгийн Цагаанчулуут сумын газрын даамал  Д.Гүнсамба нар шалгарсан бол     "Шилдэг мэргэжилтэн” Сэлэнгэ аймгийн Кадастрын мэргэжилтэн  Д.Алтантамир, Дундговь аймгийн Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Элбэгзаяа, Шилдэг нэгжийн менежер  /Аймгийн Газрын харилцаа, барилга хот  байгуулалтын  газрын нэгжийн дарга/, Булган аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар, Өмнөговь аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга П.Золжаргал, Шилдэг менежер /Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга/Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар,Шилдэг менежерАймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга/, Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-ын дарга К.Болат, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай

Шилдэг ажилаар Дундговь аймгийн ГХБХБГ  - "Geo-Дундговь” аппликейшин,  Ховд аймгийн ГХБХБГ – "Хогийн цэг байсан газрыг дахин төлөвлөлтөнд оруулан иргэд, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлж, цэвэрлүүлсэн ажил”

            Шилдэг байгууллагаар Дундговь аймгийн ГХБХБГ, Баянхонгор аймгийн ГХБХБГ, Завхан аймгийн ГХБХБГ тус тус шалгарсан байна.

 

 


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler