|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймагт Хүн ам, орон сууцны тооллого 74,8 хувьтай явагдаж байна.

 Дундговь аймагт Хүн ам, орон сууцны тооллого 74,8 хувьтай явагдаж байна.

Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн мэдээгээр Хүн ам, орон сууцны тооллогын дүн нэгдүгээр сарын 13 буюу тооллогын долоо дахь хоногийн байдлаар 74,8 хувьтай байна.

Энэ сарын 8-9-нд шилжих шөнө орон даяар эхэлсэн тооллогын үйл ажиллагааг тус аймагт 69 тоологч, 18 шалгагч гүйцэтгэж байна.

Хүн ам орон сууцны тооллого нь нийт хүн амын 10 хувийг уламжлалт аргаар буюу өрх бүрт очиж асуулга авч, 90 хувийг бүртгэлийн аргаар тоолж байгаа онцлогтой.

Дундговь аймгийн хэмжээнд 1545 өрх, 5701 иргэнийг тоолох ёстойгоос нэгдүгээр сарын 13-ны 15 цагийн байдлаар 1155 өрх, 4264 иргэн хамрагдаад байна хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Тооллогын үйл ажиллагаа нэгдүгээр сарын 15-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. 

Дундговь аймагт Хүн ам, орон сууцны тооллого 74,8 хувьтай явагдаж байна.
Дундговь аймагт Хүн ам, орон сууцны тооллого 74,8 хувьтай явагдаж байна.
Дундговь аймагт Хүн ам, орон сууцны тооллого 74,8 хувьтай явагдаж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler