|
Видео

Шинэ мэдээ

Анхаар: Нэр бүхий байгууллагууд төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна

Анхаар: Нэр бүхий байгууллагууд төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна

Монгол банк 2019 оны 12 дугаар сарын дундуур Үндэсний төлбөрийн системийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэн сэрэмжлүүлж байсан билээ. Тэдний энэхүү сэрэмжлүүлгийг олон нийтэд дахин хүргэж байна.

Монголбанз өөрийн цахим хуудсандаа ” Сүүлийн үед чат, хэтэвч нэрийн дор ЛэндМН ББСБ ХХК, Мост финтек ХХК, М чат ХХК, Мэмэ чат ХХК зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж, харилцагчаас мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх, банкны данс биш виртуал данс гэсэн ташаа тайлбар хийж иргэд, харилцагчид данс нээж мөнгө байршуулах, бараа үйлчилгээний төлбөр төлөх, харилцагч хооронд мөнгө шилжүүлэх, картын мэдээлэл цуглуулах, хадгалах зэргээр төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгааг анхаарна уу.

Монголбанкнаас зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн мэдээллийг www.mongolbank.mn цахим хуудсаны Төлбөрийн систем цэсэнд байршуулан тогтмол шинэчилж, олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна” гэжээ.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монголбанкнаас холбогдох зөвшөөрлөө авсан байгууллагууд

Төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг 13 банк,
Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрлийг Хас банк,
Төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг Хай пэймэнт солюшнс ХХК,
Төлбөрийн картын процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гурван зуун жар файнанс ББСБ ХХК, Худалдаа хөгжлийн банк, Дата бэйнк ХХК, ККТТ ХХК,
Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг Мобифинанс ББСБ ХХК,
Картын клирингийн систем ажиллуулах зөвшөөрлийг Худалдаа хөгжлийн банк (дэд гишүүдийн хооронд).

Монголбанкнаас зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн мэдээллийг энд дарж харна уу.


https://updown.mn/106547.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler