|
Видео

Шинэ мэдээ

2020 ОНЫ “ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО"-ЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2020 ОНЫ “ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО"-ЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 

Монгол Улсын "Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д "Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам”, "Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 8.1-д "Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна.”, мөн хуулийн 8.2-д "Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана.” гэсэн заалтуудын хэрэгжилтийг хангах үүднээс ээлжит тооллогыг 2020 онд зохион байгуулах ба тооллого явуулах товыг Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор, Тооллогын улсын комиссыг 77 дугаар тогтоолоор тус тус тогтоож өгсөн билээ.

Тооллогын улсын комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бөгөөд Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 1 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 00:00 цагт тооллогын товыг тогтоосон бөгөөд \

тооллого 1 сарын 9-15-нд 7 хоногийн турш явагдана.Аймгийн комиссын даргаар Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, сумдын комисс, сум багийн түр товчооны даргаар шат шатны Засаг дарга нар томилогдож, хариуцсан нутаг дэвсгэртээ тооллогыг зохион байгуулах үүрэгтэй ажиллаж байна.

2020 оны тооллогын онцлог нь хосолмол аргаар явагдах буюу бүртгэлийн арга, уламжлалт аргыг хослуулан тоолох ба Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас өрхийн 90 хувийн мэдээллийг шууд татаж тоолох бөгөөд 10 хувийг уламжлалт аргаар буюу өрх бүрт очиж тоолох юм. Тиймээс иргэн бүр Багийн Засаг дээр бүртгэж явдаг Хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь өөрийн болон өрхийн мэдээллээ шалгах шаардлагатай байна. Мөн бас нэг онцлог нь Байшин орон сууцаа салгаж, тусад нь тоолж тооллогын суурь мэдээллийг бүрдүүлж байгаа бөгөөд Монгол улс 1960 оноос хойш анх удаа Байшин орон сууцаа  тооллоо. Манай аймагт Байшин орон сууцны тоолого 2019 оны 10 сард зохион байгуулагдсан.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасний дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-нөөс 15-ны өдрийн 22:00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулах юм. Уг тооллогын урьдчилсан үр дүнг 2020 оны 6 дугаар сарын эхээр танилцуулна.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэлийг эрчимжүүлэн сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж байна. Одоогоор Аймаг сумдын комиссын дарга нарт болон багийн түр товчоодын дарга нарт нийт 120 гаруй төрийн албан хаагчдыг хамруулан Тооллогын сургалтыг зохион байгуулж мэдээлэл хүргэсэн бөгөөд, тоологч, шалгагч нарын сургалтыг 87 хүнд амжилттай зохион байгуулаад байна мөн сурталчилгааны самбар хийлгэн гудамжинд байрлуулж, брошур 100ш, ил захидал 100ш, постер 100ш, стикер 1000 ширхэгийг хэвлүүлэн сумд, төрийн болон хувийн ААНБ-ууд, сургууль, цэцэрлэгүүдээр тараан, 2 төрлийн шторк хийлгэж цахимаар сурталчилж, Ард телевизэд тооллогын талаарх мэдээлэл хийн иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.   

Монгол Улсын "Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 17 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад иргэдийн хүлээх үүргийг дараахь байдлаар тусгасан байдаг.

17.1. Тооллогод иргэд дор дурдсан үүрэгтэй оролцоно:

17.1.1. Тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх;

17.1.2. Тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх;

17.1.3. тооллогод хамрагдсан тухай баримт бичиг тооллогын ажилтнаас авах.

Иймээс Иргэд та бүхэн хуулийн дагуу иргэний үүргээ биелүүлж www.registration.mn цахим хаягаар шалгаж мэдээллээ засаж хадгалах ба харъяа багийн Засаг даргад хандан өрхийн болон өөрийн мэдээллээ баталгаажуулж тоологодоо идэвхитэй оролцоно ууТооллогын материал нь таны болон танай өрхийн түүхийн үнэт архивын лавлагаа болох бөгөөд улс орны бодлого, төлөвлөлтийн суурь мэдээлэл болох юм.

Хүмүүнд төр эрхэм

Төрд хүмүүн эрдэнэ  

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ      

          СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler