![]() |
Дундговь аймгийн "Тэвшийн говь" ХХК батлагдсан горимын дагуу хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаахгүй байна
Хэрэглэгчээс ирсэн өргөдөл гомдлын мөрөөр "Тэвшийн говь" ХХК-ийн 1,2 дугаар зуухны байдалд Эрчим хүч, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийхэд батлагдсан горимын дагуу хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаагүй байсан тул улсын байцаагчийн 5 заалттай албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан. Сайнцагаан сумын дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй Ган-Илч ХХК, Дундговь Ус ОНӨҮГ, Тэвшийн говь ХХК-ийн 8 зуухны галлагааны байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тогтмол хийж байна гэж Дундговь аймгийн МХГ-аас өөрийн фэсбүүк хаягаар дамжуулан мэдээлсэн байна.
"Тэвшийн говь" нь хоногтоо 15-18 тонн усны алдагдалтай байгаа нь хэрэглэгчид хүрэх дулааны үйлчилгээнд нөлөөлж байгаа гэж үзэж байгаа бөгөөд тус байгууллагад үүнийг шийдвэрлэх талаар мөн зөвлөөд байгаа юм байна.
