|
Видео

Шинэ мэдээ

Орост улаанбурхан өвчин дэгджээ

Оросын Якут, Тюмен болон Оренбург мужууд гэсэн гурван бүс нутагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн талаар "Аргументы и факты" мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тюмен мужид одоогийн байдлаар улаанбурхан өвчний 21 тохиолдол бүртгэгдсэн байна. Мужийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр тухайн голомтод "эцэг эх нь хүүхдүүддээ тарилга хийлгэхээс татгалзсан" гэр бүлүүд олон байгаа гэнэ.

Оренбург мужид энэ өвчнөөр халдварласан хүний тоо тодорхойгүй, гэхдээ хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид улаанбурхан туссан байна. Энэ мужид өвчин Узбекистанаас дамжин орж ирсэн гэж  Оросын хэрэглэгчийн хяналтын газар таамаглаж байгаа аж. 

Дашрамд дуулгахад, улаанбурхан нь нэн халдварт өвчин бөгөөд урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй хүн вирус тээгчтэй ойр байснаас халдвар авах эрсдэл өндөр. Мөн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхгүй байх нь энэ өвчин дэгдэх нөхцөл болдог байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler