|
Видео

Шинэ мэдээ

"Ахиц гарахгүй бол ахин жагсана"

"Ахиц гарахгүй бол ахин жагсана"

Ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг эсэргүүцэж автомашин эзэмшигчид өчигдөр /2019.12.09/ жагсаал зохион байгуулсан.  

Жагсагчид таван өдрийн турш эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах тухай мэдэгдээд байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх авто зам ашигласаны хураамжыг нэмэх асуудлыг эргэж харахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосны дагуу жагсаалыг хоёр хоног завсарлуулахаар болжээ. 

Энэ тухай жагсагч Б.Цэгмэд "НДШ, Автозамын татвар 5 дахин нэмэгдсэнийг, шатахууны үнэ чанарын асуудлыг эргэж харахаар болсон тул хоёр хоног жагсаалаа түр зогсоож байна. Хоёр хоног ямар нэг ахиц гарахгүй бол дахиж жагсана" гэлээ. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler