|
Видео

Шинэ мэдээ

“ХАРИУЦЛАГАТАЙ ХАРИЛЦАГЧ-ХАРИУЦЛАГАТАЙ БАНК” АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА

 “ХАРИУЦЛАГАТАЙ ХАРИЛЦАГЧ-ХАРИУЦЛАГАТАЙ БАНК” АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА  

         Монгол улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 95 жил,  Төрийн банкны 10 жилийн ойг 9019 онд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Иймд "Төрийн банк”-ны Дундговь салбарын захирал Э.Хөхөөхүүтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.  

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-      -Сайн байна уу? Танд бас энэ өдрийн мэнд хүргэе.

Мөн танай хамт олонд 10 жилийн ойн баяр хүргэе. Ойн хүрээнд ямар ямар ажлуудыг зохион байгуулж байна.

-      -Баярлалаа. 2019 онд Төрийн банк үүсгэн байгуулагдсан 10 жилийн ойн тохиож байна. 10 жилийн ойн баярын хүрээнд Харилцагч нартаа болон ажилтнууддаа чиглэсэн олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Жишээлбэл: Харилцагч нартаа зориулж 2019 оны 2-р улиралд Хадгаламжийн аян, Малчны зээлийн аян, Гялс банкны борлуулалтын аян, Цахим банк өдөрлөг зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн бол одоогоор "Шилдэг КҮБ-2019” аяныг зарлаад эхлүүлээд явж байна. Мөн харилцагч нартаа банкны үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг олгож Дундговь салбар 24 цагийн Орлого зарлагын АТМ-тэй болсон, аймгийн төвд Жавхлан Плаза дэлгүүр зарлагын АТМ-г шинээр суурилуулаад байна. Дотооддоо бол 2019 оны 2-р сард Монгол банкнаас зохион байгуулсан Банкны хөгжил 95 аяны хүрээнд "Монгол өв соёл” арга хэмжээ, 2-р улиралд ажилтнуудаа идэвхжүүлэх зорилгоор Жолоочийн хариуцлагын даатгалын аян, Малын индексжүүлсэн даатгалын аян, Шилдэг теллер -2019, 10 жилийн ойг угтсан "Урлагийн их наадам” зэрэг арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

“ХАРИУЦЛАГАТАЙ ХАРИЛЦАГЧ-ХАРИУЦЛАГАТАЙ БАНК” АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА

 

Төрийн банкны Дундговь салбарын онцлог юу бэ? Нийт хэдэн банкир ажиллаж байна?

-     -Төрийн банкны Дундговь салбарын хувьд 71 ажилтантайгаар банк санхүүгийн үйлчилгээг Дундговь аймгийнхаа ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлчилж байна. Салбарын онцлог гэвэл Дундговь аймаг маань өөрөө хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай учраас малчдад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн ажилтнуудад чиглэсэн хэрэглээний зээлийн үйлчилгээг үзүүлдэг хэрэглээний зээлийн зах зээлд голчлон арилжааны банкууд нь өрсөлддөг онцлогтой.

Энэ жил Монгол Банкнаас "Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяныг эхлүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Тус аяны гол зорилгыг нь тодорхойлоод хэлбэл.  

-      -2019 оны хувьд Монгол улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 95 жилийн ой тохиож байгаа ойн хүрээнд Монгол Банкнаас энэ жилийн эхний хагаст "Банкны хөгжил-95” аяныг зохион байгуулсан бол "Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяныг хэрэгжиж байна. Тус аяны хүрээнд гол зорилго бол Харилцагч өөрөө хариуцлагатай байж зээлийн төлбөрөө цаг тухайд нь төлөх, карт цахим банкны зөв хэрэглээг хэвшүүлэх, банк бас хариуцлагатай байж харилцагч нартаа үйлчилгээний доголдолгүй ажиллаж харилцагч нартаа чирэгдэл учруулахгүй ажиллах зорилго оршиж байгаа.

Энэ хугацаанд ямар ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?  Дээр хийгдсэн ажлуудын үр дүн ямар байна?

-      -Аяны хугацаанд Монгол Банкнаас гаргасан төлөвлөгөөний дагуу арилжааны банкууд аяны мэдээллийг АСА цогцолбор аюулаас сэрэмжлүүлэх FM107.5 болон гүйлгээ залны сурталчилгааны дэлгэцээр хүргэж байна. 10-р сард Дэлхийн хуримтлалын өдрийг угтан Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд өдөрлөг зохион байгуулж хуримтлалын ач тус, сурагчийн картын талаарх мэдээллийг хүргэсэн бол багш ажилчдад банкнаас үзүүлж байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж ажилласан. Банкнаас харилцагч нарын цаг завыг хэмнэсэн цахим бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг маш ихээр нэвтрүүлж байгаа жишээ нь Интернет банк, карт, АТМ /орлого, зарлага/, Пос /Картаар үйлчлэгч байгууллага/, автомат хуримтлалын үйлчилгээ, захиалгат шилжүүлэг буюу данснаасаа автоматаар хадгаламжид орлого нэмэх гэх мэт үйлчилгээнүүдээ аяны хугацаанд хамтран ажилладаг Төрийн байгууллагууд болон аж ахуй нэгжүүдэд хүргэж ажиллаж байна. Дээрх аяны хугацаанд банк харилцагч нартаа бүтээгдэхүүн үйлчилгээ цаг алдалгүй мэдээллийг хүргэж харилцагч өөрт шаардлагатай байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ авахад тустай, харилцагчийн хувьд банкнаас үзүүлдэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх өргөн мэдлэгтэй болж хариуцлагатай хандаж зээлийн мэдээллийн санд муу түүхгүй байх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл дутмагаас болж чирэгдэл үүсгэхгүй байх үр дүнтэй юм. Тус аян 11-р сарын 30-наар дуусаж үр дүнгээ тайлагнах юм.

“ХАРИУЦЛАГАТАЙ ХАРИЛЦАГЧ-ХАРИУЦЛАГАТАЙ БАНК” АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА
“ХАРИУЦЛАГАТАЙ ХАРИЛЦАГЧ-ХАРИУЦЛАГАТАЙ БАНК” АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.