|
Видео

Шинэ мэдээ

Цагаан баавгай Оросын тосгонд орж иржээ

Цагаан баавгай Оросын тосгонд орж иржээ

Цагаан баавгай мөсөн тивээс бууж Оросын буйд тосгонд орж ирсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Идэш тэжээл хайсан 50 гаруй цагаан баавгай хүн ам суурьшсан газраар үзэгдэх болсны улмаас Чукотка мужийн Рыркайпи тосгоны захиргаа олон нийтийн бүх үйл ажиллагааг цуцалж, оршин суугчдыг баавгайнаас биеэ хамгаалах бэлэн байдалд байхыг анхааруулжээ.

Depositphotos_209910026_xl-2015 Цагаан баавгай Оросын тосгонд орж иржээ

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өлдөж ядарсан цагаан баавгай хүн ам сууршьсан нутаг руу тэмүүлэх болсныг байгаль орчны мэргэжилтнүүд ч анхааруулж эхэлжээ. Цагаан баавгайн айлчлал олон давтагдаж байгаа тул Рыркайпи мэтийн туйлтай ойр суурин газруудыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг шаардаж байна.

Рыркайпийн байгаль хамгаалах хөтөлбөрийн удирдагч Татьяна Миненко хэлэхдээ тэд тосгонд 56 цагаан баавгай тоолсон гэжээ.Бүгд бие гүйсэн нас залуугийн зэрэгцээ ихээхэн турж эцсэн байдалтай харагдсан аж. Цагаан баавгай нь ихэвчлэн Рыркайпигаас 2,2 км зайтай Кейп Шмидтийн хойг дээр амьдардаг байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler